Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 46
(907)
— 2067 —

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 425

7.1.6. “Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, технологийн парк”-ууд

орон нутагт байгуулагдаж, олон улсын стандартын шаардлага хангасан, экологийн цэвэр бүтээгдэхүүн үйлдвэрлэгч орон болох эхлэл тавигдана;

7.1.7. Өндөр технологи бий болгох, бойжуулах,

үйлдвэрлэлд нэвтрүүлэх, инновацийн бүтээгдэхүүн зах зээлд гаргах цогц үйл ажиллагааг дэмжин ажилласнаар нэмүү өртөг шингэсэн өрсөлдөх чадвар бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэнэ;

7.1.8. Бүтээлч аж үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлснээр

үндэсний түүх, соёлын онцлогтой шинэ нэр төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ бий болно;

7.1.9. Ажилчид тогтвор суурьшилтай ажиллах нөхцөл

бүрдсэнээр өндөр мэргэжилтэй инженер, техникийн ажилчид эх орныхоо үйлдвэрүүдэд ажиллаж, бүтээмж нэмэгдэнэ.

Найм. Хяналт-шинжилгээ, үнэлгээ

8.1. Стратегийн хэрэгжилтийг зорилт, үйл ажиллагааны үр дүнгээр

нь үнэлнэ.

8.2. Стратегийн хэрэгжилтийг дүгнэх шалгуур үзүүлэлтийг стратегийн

зорилго, арга хэмжээ тус бүрээр аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

8.3. Стратегийн хэрэгжилтэд аж үйлдвэрийн асуудал эрхэлсэн

төрийн захиргааны төв байгууллага жил бүр хяналт-шинжилгээ, үнэлгээ хийж, дүнг дараа жилийн I улиралд багтаан Засгийн газарт танилцуулна.

2015 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 425 хот

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

Тогтоолд өөрчлөлт оруулах тухай

Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний

удирдлагын тухай хуулийн 33.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны хязгаарыг тогтоох

тухай” Засгийн газрын 2009 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн 13 дугаар тогтоолын 1 дүгээр зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“1. Хүн амын тоо, газар нутгийн хэмжээ, аж ахуйн нэгж, байгууллагын

тоог харгалзан сумын Засаг даргын Тамгын газрын орон тооны дээд хязгаарыг 1500 хүртэл хүн амтай суманд 12, 1501-3000 хүртэл хүн амтай суманд 14, 3001-5000 хүртэл хүн амтай суманд 15, 5001-10000 хүртэл хүн амтай суманд 17, 10001-20000 хүртэл хүн амтай суманд 20, 20001-ээс дээш хүн амтай суманд 22 байхаар тус тус тогтоосугай.”

Төрийн мэдээлэл · 2015 · № 46 (907)2067-р хуудас