Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэсэн тухай № 10
МОНГОЛ УЛСЫН үНДСЭН хУУЛИЙН
2015 оны 11 дүгээр Улаанбаатар
сарын 27-ны өдөр Дугаар 10 хот
Монгол Улсын Их хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэг үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн
эсэх маргааныг дахин хянаж, эцэслэн
шийдвэрлэсэн тухай
Үндсэн хуулийн цэцийн хуралдааны
танхим 11.30 цаг.
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдааныг
Үндсэн хуулийн цэцийн дарга Ж.Амарсанаа даргалж, гишүүдэд Н.Жанцан, Т.Лхагваа /илтгэгч/, Ш.Цогтоо, Д.Сугар, Д.Наранчимэг, Д.Солонго, Д.Ганзориг нарын бүрэлдэхүүнтэй, хуралдааны нарийн бичгийн даргаар Ц.Долгормааг оролцуулан Үндсэн хуулийн цэцийн хуралдааны танхимд нээлттэй хийв.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанд өргөдөл гаргагч,
иргэн Ч.Өлзийсайхан, Монгол Улсын Их Хурлын итгэмжлэгдсэн төлөөлөгч, Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нар оролцов.
Үндсэн хуулийн цэцийн их суудлын хуралдаанаар Монгол Улсын
Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэж заасны “...бусад төрийн албан хаагч...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван дөрөвдүгээр зүйлийн 2 дахь хэсгийн “Хүнийг ... эрхэлсэн ажил, албан тушаал ...-аар нь ялгаварлан гадуурхаж үл болно.” гэснийг зөрчсөн эсэх тухай маргааныг дахин хянаж, эцэслэн шийдвэрлэв. Мөн “Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 12 дугаар дүгнэлтийн тухай” Монгол Улсын Их Хурлын 2015 оны 10 дугаар сарын 8-ны өдрийн 84 дүгээр тогтоолыг хянан хэлэлцэв.
Нэг. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны оршин
суугч, иргэн Ч.Өлзийсайхан Үндсэн хуулийн цэцэд хандаж гаргасан өргөдөл, гомдолдоо:
“Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 26 дугаар
зүйлийн 26.6 дахь хэсэгт “Улс төрийн албан хаагчаас бусад төрийн албан хаагч, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хуулийн этгээдийн удирдах албан тушаалтан Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвших бол сонгуулийн жилийн нэгдүгээр сарын нэгний өдрөөс өмнө төрийн албанаас болон ажил, албан тушаалаасаа чөлөөлөгдсөн байна.” гэсэн заалт нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван