Жагсаалт, журам батлах тухай № 7
2012 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 7 хот Жагсаалт, журам батлах тухай
Амьтны аймгийн тухай хуулийн 7.6-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Ховор амьтны жагсаалт”-ыг 1 дүгээр, “Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журам”-ыг 2 дугаар хавсралт ёсоор тус тус баталсугай.
2. Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох журмыг мөрдүүлэх ажлыг харьяа нутаг дэвсгэртээ зохион байгуулж ажиллахыг аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Жагсаалт, үнэлгээ, төлбөр, хураамжийн хувь хэмжээг батлах тухай” Засгийн газрын 2001 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн 264 дүгээр тогтоолын 1 дүгээр хавсралтыг хүчингүй болсонд тооцсугай.
Нэг. Хөхтөн Монгол нэр Латин нэр 1. Дорны сармаахай Vespertilio superans 2. Ойн булга Martes zibellina 3. Говийн шилүүс Lynx lynx isabellina
Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт
4. Суусар булга Martes foina 5. Эрээн хүрнэ Vormela peregusna 6. Хүрэн баавгай Ursus arctos 7. Хулан адуу Equus hemionus hemionus 8. Зэгсний зэрлэг гахай Sus scrofa nigripes 9. Халиун буга Cervus elaphus 10. Хар сүүлтий Gazella subgutturosa 11. Аргаль хонь Ovis ammon 12. Янгир ямаа Capra sibirica 13. Элсний тажигдаахай Sabpingotus kozlovi 14. Соотон алагдаахай Euchoreutes naso
Хоёр. Шувуу
1. Одой галуу Anser erythropus 2. Байгалийн нугас Anas formosa 3. Ундар шумбуур Aythya nyroca 4. Хан бүргэд Aquila heliaca 5. Ооч ёл Gypaetus barbatus 6. Азийн цууцил Limnodromus semipalmotus 7. Монгол хулан жороо Podoces hemdersoni 8. Хонин тоодог Otus tarda 9. Усны бух Botaurus stellaris 10. Бичил одой бух Ixobrychus minutus 11. Зээрд дэглий Ardea purpurea 12. Манхин галуу Anser albifrons 13. Гэзэгт нугас Anas Falcata 14. Хуруут хун Cygnus olor 15. Хархираа тогоруу Grus grus 16. Цагаан сүүлт нөмрөг Haliaeetus albicilla 17. Алтайн хойлог Tetraogallus altaicus 18. Зэрлэг гургуул Phasianus colchicus 19. Загийн бор Passer ammodendri 20. Ойн шийхнүүхэй Anthus trivialus
21. Шагшуургын шатан сүүлт Locustella luscinioides 22. Өгөөлэй шулганаа Saxicola insignus 23. Наран хөмрөг Emberiza yessoensis 24. Шар элэгт хөмрөг Emberiza aureola
Гурав. Мөлхөгч
1. Говийн нүцгэн хуруут гүрвэл Cyrtapodion elongatus 2. Тойрмын хонин гүрвэл Phrynosephalus helioscopus 3. Толбот могой гүрвэл Eremias arguta potanini 4. Тэмээн сүүл могой Eryx tataricus 5. Нарийн могой Coluber spinalis 6. Эгэл загалмайт могой Vipera berus
Дөрөв. Хоёр нутагтан
1. Шивэр гүлмэр Salamandrella keyserlingii 2. Ногоон бах Bufo danatensis 3. Модны мэлхий Hyla japanica 4. Дорнодын мэлхий Rana chensinensis
Тав. Загас
1. Тул Hucho taimen
Зургаа. Дугуй амтан
1. Номхон далайн могор Lampetra japonica
Долоо. Шавьж
1. Төст царцаа Eclipophleps similis
2. Эмэлжановын голио Eulithoxenus emeljanovi
3. Дамнуурга цэнхэр соно Aeshna juncea mongolica
4. Шүтээн цох Scarabaeus typhoon
5. Дорнын заар эвэрт цох Aromia moschata orientalis
6. Аполлон эрвээхэй Parnassius apallo
7. Эверсманны дэвүүр Parnassius eversmanni
8. Штуббендорфын дэвүүр Parnassius stubbendorfi
9. Фэб дэвүүр Parnassius phoebus
10. Зүүн сибирийн дэвүүр Parnassius tenedius
11. Махаон дэвүүр Parnassius mashaon
12. Одон бүгэг эрвээхэй Macroglossum stellatarum
13. Инжирийн шумбуур Deilephila elpenor
14. Голт борын шумбуур Sphinx ligustri
15. Бэр цэцэгч шумбуур Hemaris tityus
16. Хөвдний үхэр хэдгэнэ Bombus muscorum
17. Модестус үхэр хэдгэнэ Bombus modestus
18. Спорадикус үхэр хэдгэнэ Bombus sporadicus
19. Байгалийн үхэр хэдгэнэ Bombus subbaicalensis
20. Ихэр ирлэг ялаа Satanas gigas
Найм. Хавч хэлбэртэн
1. Хар мөрний хавч Leander modestus 2. Голын хавч Cambaroides dauricus Ес. Зөөлөн биетэн
1. Дагуурын сувдан хясаа Dahurinaia dahurica 2. Дэлт танан хясаа Cristaria plicata 3. Сэлэнгийн танан хясаа Anodonta sedakovi 4. Монгол танан хясаа Middendorffinaia mongolica
Засгийн газрын 2012 оны 7 дугаар тогтоолын 2 дугаар хавсралт
Нэг. Зорилго
1.1. Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад энэ журмын зорилго оршино.
Хоёр. Ховор амьтан агнах, барих зөвшөөрлийн төрөл, зөвшөөрөл олгох маягт
2.1. Ховор амьтан агнах, барих зөвшөөрөл нь дараахь төрөлтэй байна:
2.1.1. судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих;
2.1.2. гадаадын болон Монгол Улсын иргэн спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр агнах, барих;
2.1.3. сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнах, барих.
2.2. Байгаль орчны асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага (цаашид “Төрийн захиргааны төв байгууллага” гэх) нь энэхүү журмын 2.1.3-т зааснаас бусад тохиолдолд амьтан агнах, барих зөвшөөрлийг тусгай маягтаар олгоно. Тусгай маягтын загварыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. Гурав. Судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих зөвшөөрөл олгох
3.1. Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь ховор амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих хүсэлтээ төрийн захиргааны төв байгууллагад бичгээр гаргана.
3.2. Ховор амьтныг судалгаа шинжилгээ, соёл урлаг, эмчилгээний зориулалтаар агнах, барих хүсэлтэд амьтны зүйлийн нэр, тоо хэмжээ, агнах, барих аймаг, сум болон газар нутгийн нэр, хугацааг заасан байна.
3.3. Төрийн захиргааны төв байгууллага нь энэ төрлийн зөвшөөрлийг олгохдоо холбогдох төрийн болон эрдэм шинжилгээ, эрүүл мэнд, мал эмнэлгийн мэргэжлийн байгууллагын санал, дүгнэлт гаргуулж болно.
Дөрөв. Сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор агнах, барих зөвшөөрөл олгох
4.1. Амьтны аймгийн тухай хуулийн 22.3, 22.4 дэх хэсэгт заасны дагуу сүргийн бүтцийг зохицуулах болон халдварт өвчний голомтыг эрүүлжүүлэх зорилгоор ховор амьтныг агнах, барих зөвшөөрлийг шинжлэх ухааны байгууллагын гаргасан дүгнэлтийг үндэслэн төрийн захиргааны төв байгууллага албан бичгээр олгоно.
Тав. Гадаадын болон Монгол Улсын иргэн спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр агнах, барих зөвшөөрөл олгох
5.1. Спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр ховор амьтан агнах, барих зөвшөөрлийг дараахь байдлаар олгоно:
5.1.1. аж ахуйн нэгж, байгууллага нь спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр ховор амьтан агнах, барих хүсэлтийг жил бүрийн 1 дүгээр сарын 20-ны дотор төрийн захиргааны төв байгууллагад гаргана;
5.1.2. Ан агнуурын тухай хуулийн 31.5.1-д заасан хугацаанд орон нутгаас ирүүлсэн санал болон энэхүү журмын 5.1.1-д заасан аж ахуйн нэгж, байгууллагын хүсэлтийг төрийн захиргааны төв байгууллага хянан үзээд, тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээг тогтоох талаархи саналаа Засгийн газарт жил бүрийн 3 дугаар сарын 20-ны дотор хүргүүлсэн байна;
5.1.3. энэхүү журмын 5.2-т заасан шалгуур үзүүлэлтийг хангасан аж ахуйн нэгж, байгууллагыг ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох хуваарьт оруулах саналыг тухайн асуудлыг хариуцсан газар, хэлтэс боловсруулна;
5.1.4. тухайн жилд тусгай зориулалтаар агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээг баталснаас хойш ажлын 14 хоногт багтаан
энэхүү журмын 5.1.3-т заасан саналыг үндэслэн ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох хуваарийг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална;
5.1.5. хуваарьт орсон аж ахуйн нэгж, байгууллагад ховор амьтан агнах, барих зөвшөөрлийг энэхүү журмын 5.1.3-т заасан газар, хэлтэс олгоно; 5.1.6. хуваарьт орсон аж ахуйн нэгж, байгууллага нь ховор амьтан агнах, барих зөвшөөрөл авахдаа агнуур зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан агнуурын бүс нутгаас агнахаар тухайн сумын Засаг даргатай гэрээ байгуулж, аймгийн Засаг даргаар батлуулсан байна. Энэхүү гэрээний эх хувийг төрийн захиргааны төв байгууллагад ирүүлнэ;
5.1.7. энэхүү журмын 5.1.6-д заасан агнуурын бүс нутгийг байгаль хамгаалах иргэний нөхөрлөл хариуцан хамгаалж, эзэмшиж байгаа тохиолдолд сумын Засаг дарга, аж ахуйн нэгж, байгууллага болон тухайн нөхөрлөл гурвалсан гэрээ байгуулна.
5.2. Ховор амьтан агнах, барих ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллага нь дараахь шалгуур үзүүлэлтийг хангасан байна:
5.2.1. гадаадын болон дотоодын анчдад зуучлан ан хийлгэх мэргэжлийн боловсон хүчинтэй байх;
5.2.2. ан амьтны холбогдолтой аливаа хууль тогтоомжийн ямар нэгэн зөрчилгүй байх;
5.2.3. агнуулах ангийн төлбөр, хураамжийг цаг тухайд (зөвшөөрөл авахдаа урьдчилгаа болох 30 хувийг, үлдэх хэсгийг 11 дүгээр сарын сарын 10-ны дотор) нь бүрэн төлж барагдуулсан байх;
5.2.4. спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр амьтан агнах, барих хүсэлтийг энэхүү журмын 5.1.1-д заасан хугацаанд багтаан ирүүлсэн байх;
5.2.5. агнуурын бүс нутгийг хариуцан хамгаалж, эзэмшиж байгаа нөхөрлөлүүдийг дэмжиж, хамтран ажилладаг байх; 5.2.6. ховор амьтан хамгаалах, ган зуд зэрэг байгалийн
бэрхшээл, гамшиг тохиолдсон үед ан амьтанд зориулан хужир мараа, өвс тэжээл тавьж өгөх, булаг шанд задгайлах, худаг ус гаргах зэргээр биотехникийн арга хэмжээ авах, халдварт өвчний голомтийг устгах чиглэлээр орон нутагтай хамтран ажилладаг байх; 5.2.7. урьд онд хуваарилагдсан ан агнуурыг гэрээ байгуулсан орон нутагт болон тогтоосон хугацаанд нь өөрөө хариуцан хуулийн дагуу зохион байгуулсан байх;
5.2.8. гадаад, дотоодын анчдад үзүүлсэн ажил үйлчилгээ, ан агнуурын талаар анчид болон орон нутгаас гомдол гараагүй байх;
5.2.9. спорт агнуур болон олзворын ангийн чиглэлээр амьтан агнах, барихдаа Ан агнуурын тухай хуульд заасан хориглосон арга, зэвсэг хэрэгсэл хэрэглээгүй, хориглосон үйл ажиллагаа явуулаагүй байх.
Зургаа. Бусад зүйл 6.1. Амьтны аймгийн тухай хуулийн 15.2-т заасан зориулалтаар ховор амьтныг амьдаар барих зөвшөөрлийг төрийн захиргааны төв байгууллага олгоно.
6.2. Засгийн газраас тогтоосон ан амьтны олон улсын дуудлага худалдааг зохион байгуулах эрхийг энэхүү журмын 5.1.4-т заасан ховор амьтан агнах, барих зөвшөөрөл олгох хуваарьт орсон аж ахуйн нэгж, байгуулагад олгохыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн шийдвэрлэнэ.
6.3. Энэхүү журмын 5.1.6-д заасан ховор амьтан агнах, барих ажил үйлчилгээ эрхлэх аж ахуйн нэгж, байгууллагатай байгуулсан гэрээг аймгийн Засаг даргын тамгын газар дүгнэж, биелэлтийг жил бүрийн 12 дугаар сарын 1-ний дотор төрийн захиргааны төв байгууллагад хүргүүлсэн байна.