Тогтоолд нэмэлт оруулах тухай № 8
Хаяг: “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн редакци. Улаанбаатар-12, Төрийн ордон 124 тоот И-мэйл: turiin_medeelel@parliament.mn Утас: 262420, 329612 Хэвлэлийн хуудас: 4.75 Индекс: 14003
2012 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 11-ний өдөр Дугаар 8 хот Тогтоолд нэмэлт оруулах тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол Улсын иргэнд “Эрдэнэс Тавантолгой” компанийн хувьцааг эзэмшүүлэх тухай” Засгийн газрын 2011 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 98 дугаар тогтоолын 2 дугаар зүйлийн “гэрээний үндсэн дээр” гэсний дараа “”Монголын хөрөнгийн бирж” ХК,” гэж, мөн тогтоолын 8 дугаар зүйлийн “Үнэт...” гэсний өмнө “”Монголын хөрөнгийн бирж” ХК,” гэж тус тус нэмсүгэй.
2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Төрийн тусгай хамгаалалтын талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 1995 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтын “Нэг”-ийн 15 дахь заалтын дараа “16.”Үнэт цаасны төлбөр тооцоо, төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК” гэж, “17.”Монголын хөрөнгийн бирж” ХК” гэж тус тус нэмсүгэй.