“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө ” батлах тухай № 371
2011 оны 12 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 371 хот “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө” батлах тухай
“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2011 оны 7 дугаар сарын 9-ний өдрийн 39 дүгээр тогтоолыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-г хавсралт ёсоор баталсугай.
2. “Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг хэрэгжүүлэх төлөвлөгөө”-нд тусгагдсан зорилт, арга хэмжээг хэрэгжүүлж ажиллахыг Засгийн газрын гишүүд, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.
3. Үндсэн чиглэлийг хэрэгжүүлэхэд шаардагдах хөрөнгийг оновчтой хуваарилан, үр дүнтэй ашиглах, төсвийн бус эх үүсвэрийг дайчлах талаар санаачилга гарган ажиллахыг Засгийн газрын гишүүдэд даалгасугай.
4. Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлтийг 2013 оны I улиралд багтаан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ч.Хүрэлбаатар, Үндэсний хөгжил, шинэтгэлийн хороо (Ч.Хашчулуун)-нд даалгасугай.