Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(890)
— 1631 —

Нийтийн сонсголын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 72

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 4 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбар гаргах;” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж үзсүгэй.

2.Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх заалтад “Үндсэн хуулиас бусад хуулийг зөв хэрэглэх талаар албан ёсны тайлбарыг тодорхой хэрэг, маргааныг шийдвэрлэх замаар гаргах ...” гэсэн нь Монгол Улсын Үндсэн хуулийн Тавин нэгдүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Улсын дээд шүүх Ерөнхий шүүгч, шүүгчдээс бүрдэнэ.” гэж заасныг зөрчсөн байна гэснийг хүлээн зөвшөөрсүгэй.

3.Энэ тогтоолыг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 72 хот

Нийтийн сонсголын тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Нийтийн сонсголын тухай хууль баталсантай холбогдуулан Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх өдрөөс өмнө захиргааны сонсголыг зохион байгуулах нарийвчилсан журмыг боловсруулж батлахыг Монгол Улсын Засгийн газар /Ч.Сайханбилэг/-т даалгасугай:

2.Нийтийн сонсголын тухай хууль хүчин төгөлдөр үйлчилж эхлэх өдрөөс өмнө дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд даалгасугай:

Төрийн мэдээлэл · 2015 · № 29 (890)1631-р хуудас