Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(1155)
— 584 —

Нийтийн сонсголын тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2021 оны 01 дүгээр Улаанбаатар

сарын 15-ны өдөр хот

НИЙТИЙН СОНСГОЛЫН ТУХАЙ ХУУЛЬД
НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нийтийн сонсголын тухай хуульд доор дурдсан

агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

1/6 дугаар зүйлийн 6.2.7 дахь заалт:

“6.2.7.танилцах сонсгол.”

2/111 дүгээр зүйл:

“111 дүгээр зүйл.Танилцах сонсгол

111.1.Энэ хуулийн 6.2.7-д заасан танилцах сонсголыг зохион

байгуулах журмыг Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо батална.”

2 дугаар зүйл.Нийтийн сонсголын тухай хуулийн 10 дугаар

зүйлийн 10.1 дэх хэсгийн “гаргасан” гэсний дараа “, эсхүл хуульд заасан” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Монгол Улсын шүүхийн тухай хууль

/Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА Г.ЗАНДАНШАТАР
«Төрийн мэдээлэл» № 5, 585-р хуудасны скан
Төрийн мэдээлэл · 2021 · № 5 (1155)584–585-р хуудас