Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(890)
— 1632 —

Хуулийн төсөл буцаах тухай № 73

1/Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль болон Улсын Их Хурлын үйл ажиллагаатай холбоотой бусад хууль тогтоомжид оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг боловсруулах;

2/Нийтийн сонсголын тухай хуульд зааснаар сонсгол зохион байгуулах нарийвчилсан журмыг боловсруулж, Монгол Улсын Их Хурлын нэгдсэн хуралдаанд хэлэлцүүлэх.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр Дугаар 73 хот

Хуулийн төсөл буцаах тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.5 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Нийтийн сонсголын тухай хуулийн төсөлтэй хамт Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх журмын тухай хуулийн заалтыг хүчингүй болгох тухай, Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Эрүүгийн хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэх шаардлагагүй гэж үзсэн тул хууль санаачлагчид буцаасугай.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 29 (890)1632-р хуудас