Байгаль орчныг хамгаалах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
2/39 дүгээр зүйлийн 39.3 дахь хэсэг:
�39.3.Хууль бусаар мод бэлтгэсэн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн эрх бүхий албан тушаалтанд дараах урамшуулал олгоно:
39.3.1.Хууль бусаар бэлтгэж хураалгасан гуалин, шургааг, дүнз, зүсмэл материал, түлээ зэрэг мод, модон материал, түүнчлэн ойн дагалт баялгийн борлуулалтын орлогын 15 хувийг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу тухайн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн байгаль хамгаалагч, улсын байцаагчид;
39.3.2.Гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогын 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 9 дэх хэсэгт заасны дагуу гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтанд.�
4 дүгээр зүйл.Ойн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.4 дэх хэсгийн �бэлтгэгдсэн� гэснийг �бэлтгэх� гэж өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2.8 дахь заалтын �, дүрмийг� гэснийг хассугай.
6 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.5 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
7 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/54 дүгээр зүйлийн 8-11 дэх хэсэг:
�8.Байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн тухай үнэн бодит мэдээллийг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд өгсөн иргэн, нөхөрлөл, төрийн бус байгууллагад 150000 төгрөгийн мөнгөн урамшууллыг сум, дүүргийн Засаг дарга ажлын 10 өдөрт багтаан байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос олгоно.
9.Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогын 70 хувьтай тэнцэх хэмжээний мөнгөн урамшууллыг тухайн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтанд байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн Байгаль хамгаалах сангаас олгоно.
10.Хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого болон гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлогыг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан Байгаль хамгаалах санд оруулна.
11.Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэргийг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг эргэн төлөгдөх нөхцөлтэйгөөр Байгаль хамгаалах сангаас санхүүжүүлнэ.�
2 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгийн �Засаг дарга� гэсний дараа �байгалийн нөөц ашигласны төлбөрийн орлогоос� гэж, 6 дахь хэсгийн �4, 5� гэсний дараа �, 8, 9� гэж тус тус нэмсүгэй.
3 дугаар зүйл.Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн �7� гэснийг �10�, 26 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн �экологи, байгаль хамгаалал, байгаль орчны хяналт, үнэлгээнийн чиглэлийн� гэснийг �байгаль орчны чиглэлийн� гэж тус тус өөрчилсүгэй.
4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.