Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(889)
— 1541 —

Ойн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр хот

ОЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Ойн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:

1/35 дугаар зүйлийн 35.5 дахь хэсэг:

�35.5.Ойгоос мод бэлтгэх журмыг байгаль орчны асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална."

2/37 дугаар зүйлийн 37.4 дэх хэсэг:

�37.4.Мод, модон материалын худалдаа, үйлчилгээний үйл ажиллагаа эрхэлдэг иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь зөвшөөрөлгүй бэлтгэсэн болон гарал үүслийн гэрчилгээгүй мод, модон материалыг тээвэрлэсэн тээврийн хэрэгслийг худалдаа, үйлчилгээ явуулж байгаа газартаа оруулахыг хориглоно."

2 дугаар зүйл.Ойн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсгийн �цэвэрлэгээ хийх замаар� гэсний дараа �, зохих зөвшөөрөл авсан ойн нөөц бүхий аймаг, сумын иргэд уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар� гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Ойн тухай хуулийн дараах хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/32 дугаар зүйлийн 32.3 дахь хэсэг:

�32.3.Сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь ойн сангийн тодорхой хэсгийг гэрээгээр эзэмшигч ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж, ойн мэргэжлийн байгууллагын ойн менежментийн төлөвлөгөө болон иргэдийн хэрэгцээг үндэслэн энэ хуулийн 35.1, 35.2 дахь хэсэгт заасны дагуу ойгоос бэлтгэх модны төрөл, тоо хэмжээг дараах байдлаар тогтооно:

32.3.1.үйлдвэрлэлийн ашиглалт явуулах эрх бүхий аж ахуйн нэгжид үйлдвэрлэлийн огтлолтыг байгууллага бүрээр;

32.3.2.ойд арчилгаа, цэвэрлэгээ явуулах эрх бүхий аж ахуйн нэгжид арчилгаа, цэвэрлэгээний огтлолтыг байгууллага бүрээр;

32.3.3.ойн нөөц бүхий аймаг, сумын иргэдийн ахуйн хэрэглээний болон уламжлалт бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтын огтлолтыг баг бүрээр.�

Төрийн мэдээлэл · 2015 · № 28 (889)1541-р хуудас