Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(889)
— 1544 —

Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 08-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН ТУСГАЙ САНГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 12 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/12 дугаар зүйлийн 12.1.4-12.1.6 дахь заалт:

�12.1.4.иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас байгаль орчин болон байгалийн нөөц баялагт учруулсан хохирлын нөхөн төлбөрийн орлого;

12.1.5.байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг, зөрчил үйлдэхэд ашиглаж хураалгасан зэвсэг, тээврийн хэрэгсэл, унаа хөсөг, техник, тоног төхөөрөмжийг борлуулсны орлого;

12.1.6.хууль бусаар бэлтгэж хураалгасан байгалийн баялгийг борлуулсны орлого.�

2/12 дугаар зүйлийн 12.2.9-12.2.10 дахь заалт:

�12.2.9.байгаль орчны хууль тогтоомж зөрчсөн гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэхэд бодит туслалцаа үзүүлсэн болон илрүүлсэн нөхөрлөл, төрийн бус байгууллага, цагдаа, хил хамгаалах байгууллагын ажилтныг урамшуулах;

12.2.10.байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэг мөрдөхөд шаардлагатай үнэлгээ, шинжилгээ, шинжээчийн болон лабораторийн зардлыг.�

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 28 (889)1544-р хуудас