Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(889)
— 1475 —

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

УЛСЫН ТЭМДЭГТИЙН ХУРААМЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах зүйл, заалт нэмсүгэй:

1/5 дугаар зүйлийн 5.1.45 дахь заалт:

�5.1.45.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 38.2-т заасан үйлчилгээ үзүүлэх.�

2/401 дүгээр зүйл:

�401 дүгээр зүйл.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад хураах тэмдэгтийн хураамжийн хэмжээ

401.1.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэх, бүртгэлд өөрчлөлт оруулах, бүртгэлийн хугацааг сунгах болон лавлагаа авахад доор дурдсан хэмжээгээр тэмдэгтийн хураамж хураана:

401.1.1.барьцааны мэдэгдлийг цахим мэдээллийн санд бүртгүүлэхэд 20000 төгрөг;

401.1.2.барьцааны мэдэгдэлд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг бүртгэх, бүртгэлийн хугацааг сунгахад 10000 төгрөг;

401.1.3.цахим мэдээллийн сангаас лавлагаа олгоход 5000 төгрөг.�

Төрийн мэдээлэл · 2015 · № 28 (889)1475-р хуудас