Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 28
(889)
— 1476 —

Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот

ХӨДЛӨХ ЭД ХӨРӨНГӨ БОЛОН ЭДИЙН БУС ХӨРӨНГИЙН БАРЬЦААНЫ ТУХАЙ ХУУЛИЙГ ДАГАЖ МӨРДӨХ ЖУРМЫН ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг уг хууль хүчин төгөлдөр болсноос хойш зургаан сарын дотор уг хуульд нийцүүлэн барьцааны бүртгэлд бүртгүүлж болно.

2 дугаар зүйл.Энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасны дагуу бүртгүүлсэн барьцааны мэдэгдлийг барьцааны гэрээ байгуулсан өдрөөс баталгаажсанд тооцно.

3 дугаар зүйл.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн барьцааг энэ хуулийн 1 дүгээр зүйлд заасан хугацаанаас хойш бүртгүүлсэн бол Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11.2-т заасан журам үйлчилнэ.

4 дүгээр зүйл.Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн бүртгэлээс бусад хэлбэрээр баталгаажих барьцааны хувьд Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуульд заасан шаардлагыг хангасан үеэс баталгаажсанд тооцно.

5 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2015 · № 28 (889)1476-р хуудас