Татварын ерөнхий хуульд нэмэлт оруулах тухай
2 дугаар зүйл.Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.3 дахь хэсгийн �шаардлагыг� гэсний дараа �, эсхүл талуудын харилцан тохиролцсон аливаа үүргийг� гэж нэмсүгэй.
3 дугаар зүйл.Иргэний хуулийн 158 дугаар зүйлийн 158.3 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
�158.3.Хэрэв барьцаагаар хангах үүргийг гүйцэтгэх хугацаа болсон, эсхүл барьцааны гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй бол барьцаалагч нь барьцааны эрхээ хэрэгжүүлэхээр шаардах эрхтэй.�
4 дүгээр зүйл.Иргэний хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1 дэх хэсгийн �Энэ� гэснийг �Хуульд өөрөөр заагаагүй бол энэ� гэж, 154 дүгээр зүйлийн 154.2 дахь хэсгийн �Барьцааны� гэснийг �Хууль болон барьцааны гэрээнд өөрөөр заагаагүй бол барьцааны� гэж, 156 дугаар зүйлийн 156.4 дэх хэсгийн �хөдлөх эд хөрөнгийн барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлэх буюу бүртгэх байгууллагад бүртгүүлж� гэснийг �барьцааны гэрээг нотариатаар гэрчлүүлж� гэж, 157 дугаар зүйлийн 157.1.3 дахь заалтын �энэ хуульд� гэснийг �хууль, гэрээнд� гэж, 182 дугаар зүйлийн 182.2, 182.3 дахь хэсгийн �эрхийг� гэснийг �эрх болон мэдэгдлийг� гэж, 190 дүгээр зүйлийн 190.1 дэх хэсгийн �Гэрээний� гэснийг �Хуульд өөрөөр заагаагүй бол гэрээний� гэж, 264 дүгээр зүйлийн 264.1 дэх хэсгийн �Талууд� гэснийг �Хуульд өөрөөр заагаагүй бол талууд� гэж тус тус өөрчилсүгэй.
5 дугаар зүйл.Иргэний хуулийн 162, 163 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
6 дугаар зүйл.Энэ хуулийг Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Татварын ерөнхий хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсгийн �уг данснаас төлөх� гэсний дараа �баталгаажсан барьцаа,� гэж нэмсүгэй.