Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
58.1.1.барьцааны гэрээний талууд харилцан тохиролцсон; 58.1.2.барьцаагаар хангах үүрэг хангагдсан, эсхүл үүрэг дуусгавар болсон;
58.1.3.барьцааны зүйл үгүй болсон; 58.1.4.барьцааны зүйл барьцаалагчийн өмчлөлд шилжсэн;
58.1.5.барьцаагаар хангах үүргийг барьцааны зүйлээс тусад нь шилжүүлсэн;
58.1.6.барьцааны зүйлийг энэ хуульд заасны дагуу худалдах буюу бусдад шилжүүлсэн.
59 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
59.1.Энэ хуулийг 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөнө.
2015 оны 07 дугаар Улаанбаатар сарын 02-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Иргэний хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/182 дугаар зүйлийн 182.4 дэх хэсэг:
�182.4.Эдийн болон эдийн бус хөдлөх хөрөнгийн барьцааны эрхийг гуравдагч этгээдийн өмнө хүчин төгөлдөрт тооцуулан баталгаажуулах зорилгоор хуульд заасан журмын дагуу барьцааны эрхийн мэдэгдлийг бүртгүүлж болно.�
2/190 дүгээр зүйлийн 190.3 дахь хэсэг:
�190.3.Хувийн болон гэр бүлийн хэрэгцээний зорилгоор өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө, эсхүл ирээдүйд бий болох бүх эд хөрөнгөө барьцаалуулахаар үүрэг хүлээсэн гэрээ хүчин төгөлдөр бус байна.�