Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(853)
— 1406 —

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай № 63

3 дугаар зүйл.Энэ хуулийг баталсан өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 63 хот

Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай

Монгол Улсын Yндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6 дахь заалт, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалт, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 391 дүгээр зүйлийн 391.2 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.Доор дурдсан хүмүүсийг Засгийн газрын гишүүн, сайдын үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй:

1/Лувсанвандангийн Болдыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Гадаад харилцааны сайдын;

2/Чүлтэмийн Улааныг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Сангийн сайдын;

3/Цэвэлмаагийн Баярсайханыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Барилга, хот байгуулалтын сайдын;

4/Амаржаргалын Гансүхийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Зам, тээврийн сайдын;

5/Даваажавын Ганхуягийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Уул уурхайн сайдын;

6/Нямжавын Батбаярыг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эдийн засгийн хөгжлийн сайдын;

7/Мишигийн Сономпилийг Монгол Улсын Засгийн газрын гишүүн-Эрчим хүчний сайдын.

2.Энэ тогтоолыг 2014 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 40 (853)1406-р хуудас