Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 40
(853)
— 1405 —

Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

ГАРЧИГ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

364. Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай 1405

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

365. Монгол Улсын Засгийн газрын зарим гишүүнийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх тухай Дугаар 63 1406

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

366. Хөдөө аж ахуйн давхар даатгалын хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тухай Дугаар 280 1407

367. Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулах тухай Дугаар 285 1407

368. Монгол Улсын 2014 оны төсвийн хэрэгжилтийг хангах зарим арга хэмжээний тухай Дугаар 291 1408

2014 оны 10 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

ЗАСГИЙН ГАЗРЫН БҮРЭЛДЭХҮҮНИЙ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 5 дахь заалтын “Гадаад харилцааны сайд” гэснийг “Гадаад харилцаа, эдийн засгийн хамтын ажиллагааны сайд” гэж, 8 дахь заалтын “Барилга, хот байгуулалтын сайд” гэснийг “Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд” гэж, 18 дахь заалтын “Эрчим хүчний сайд” гэснийг “Уул уурхай, эрчим хүчний сайд” гэж, 8 дахь заалтын дугаарыг “10” гэж, 9, 10 дахь заалтын дугаарыг “8, 9” гэж, 12 дахь заалтын дугаарыг “11” гэж, 14-16 дахь заалтын дугаарыг “13-15” гэж, 18 дахь заалтын дугаарыг “12” гэж, 19 дэх заалтын дугаарыг “16” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.2012 оны 08 дугаар сарын 16-ны өдөр баталсан Засгийн газрын бүрэлдэхүүний тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 11, 13, 17 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

Төрийн мэдээлэл · 2014 · № 40 (853)1405-р хуудас