Хөдөө аж ахуйн давхар даатгалын хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тухай № 280
2014 оны 8 дугаар Улаанбаатар сарын 28-ны өдөр Дугаар 280 хот Хөдөө аж ахуйн давхар даатгалын хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тухай
Малын индексжүүлсэн даатгалын тухай хуулийн 17 дугаар зүйл, 18 дугаар зүйлийн 18.3 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1.1 дэх заалтыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. Хөдөө, аж ахуйн давхар даатгалын үйл ажиллагааг эрхлэн явуулах үүрэг бүхий “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийг үүсгэн байгуулсугай.
2. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн хувьцаа эзэмшигчийн эрх, үүргийг хэрэгжүүлэгчээр Сангийн сайд Ч.Улааныг томилсугай.
3. “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийг үүсгэн байгуулах зорилгоор Монгол Улсын 2014 оны төсвийн тухай хуульд заасан хөрөнгийн эх үүсвэрийг зориулалтын дагуу “Хөдөө аж ахуйн давхар даатгал” хувьцаат компанийн дансанд шилжүүлэх, үлдэгдэл эх үүсвэрийг Монгол Улсын 2015, 2016 оны төсвийн тухай хуулийн төсөлд тусгах, цаашид хуу лийн дагуу төсвөөс санхүүжүүлэхээр заасан хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлэхийг Сангийн сайд Ч.Улаанд даалгасугай.
2014 оны 9 дүгээр Улаанбаатар сарын 4-ний өдөр Дугаар 285 хот
Нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулах тухай
Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1.рНэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийг байгуулж, түүний үйл ажиллагаанд хяналт тавьж ажиллахыг Татварын ерөнхий газар (Т.Батмагнай)-т даалгасугай. 2. рНэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын системийг хөгжүүлэх төслийн нэгжийн үйл ажиллагаанд нэн тэргүүнд шаардлагатай байгаа зардлыг Сангийн сайдын 2014 оны төсвийн багцаас гаргах, бусад