Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(836)
— 1074 —

Иргэний хуульд нэмэлт оруулах тухай

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

ИРГЭНИЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Иргэний хуульд доор дурдсан агуулгатай 3381 дүгээр зүйл нэмсүгэй:

“3381 дүгээр зүйл.Мерчандайзийн гэрээ

3381.1.Мерчандайзийн гэрээгээр бие хүний нэр, төрх, дуу хоолой болон утга зохиол, урлагийн бүтээл, эд зүйлийн дүр, зургийг бүтээгдэхүүн, үйлчилгээнд ашиглах эрхийг өмчлөгч, эзэмшигчээс үйлдвэрлэгч, борлуулагчид олгох ба үйлдвэрлэгч, борлуулагч нь өмчлөгч, эзэмшигчид борлуулалтын орлогоос нэр, төрх, дуу, хоолой, дүр, зургийг ашигласны төлбөр төлөх үүргийг тус тус хүлээнэ. 3381.2.Хуульд өөрөөр заагаагүй бол мерчандайзийн гэрээг бичгээр хийнэ.”

2 дугаар зүйл.Иргэний хуулийн Хорин есдүгээр бүлгийн гарчгийн “Франчайз” гэсний дараа “, Мерчандайз” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2014 · № 23 (836)1074-р хуудас