Захиргааны хариуцлагын тухай хуульд нэмэлт оруулах тухай
2 дугаар зүйл.Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “40.1.4.байгаль орчны нөлөөлөх байдлын үнэлгээгээр тавигдсан шаардлагыг биелүүлээгүй, энэ хуулийн 31.4-т заасны дагуу палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгээгүй, зөвшөөрөл аваагүй нь тогтоогдсон;”
3 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот
ЗАХИРГААНЫ ХАРИУЦЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуульд доор дурдсан агуулгатай 307дугаар зүйл нэмсүгэй: “307 дугаар зүйл.Соёлын өвийн хяналтын байцаагч, гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлэх, заналхийлэх 307.1.Соёлын өвийн хяналтын улсын байцаагч, гэрээт харуулын хууль ёсны шаардлагыг үл биелүүлсэн, биелүүлэхгүй байхыг уриалсан, эсэргүүцсэн, албан үүргээ биелүүлэхэд нь санаатайгаар саад учруулсан, албан үүрэгтэй нь холбогдуулан тэдгээрийг доромжилсон, гүтгэсэн, заналхийлсэн, хүч хэрэглэсэн нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол иргэнийг 100-50000 төгрөгөөр, албан тушаалтныг 1000-60000 төгрөгөөр торгох, эсхүл 7-14 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна.”
2 дугаар зүйл.Захиргааны хариуцлагын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 3 дахь заалтын “303,” гэсний дараа “307,” гэж нэмсүгэй.