Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
402.1.2.ашигт малтмал эрэх, хайх явцад олж илрүүлсэн соёлын өвийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хуульд заасны дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлэх ба тухайн өвийг холбогдох байгууллагад хадгалуулахаар шилжүүлэх үүрэг хүлээнэ.”
2/56 дугаар зүйлийн 56.1.7 дахь заалт:
“56.1.7.хайгуулын талбайд соёлын өв байгаа нь тогтоогдсон.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот
ГАЗРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Газрын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй: 1/31 дүгээр зүйлийн 31.4 дэх хэсэг: “31.4.Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар олгохоос өмнө палеонтологи, археологи, угсаатны мэргэжлийн байгууллагаар урьдчилан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна.” 2/34 дүгээр зүйлийн 34.11 дэх хэсэг: “34.11.Хот суурин, барилга байгууламж барих, шинээр зам тавих, усан цахилгаан станц байгуулах, ашигт малтмалын хайгуул хийх, ашиглах зэрэг аж ахуйн үйл ажиллагаа явуулахад зориулан газар эзэмших хүсэлт гаргасан иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь газар эзэмших гэрээ байгуулахаас өмнө уг газарт палеонтологи, археологи, угсаатны урьдчилсан хайгуул, судалгаа хийлгэж, зөвшөөрөл авсан байна.”