Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(836)
— 1075 —

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай

2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот

НЭМЭГДСЭН ӨРТГИЙН АЛБАН ТАТВАРЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд доор дурдсан агуулгатай дараах заалт нэмсүгэй:

1/13 дугаар зүйлийн 13.1.23 дахь заалт:

“13.1.23.соёлын өвийг судалж шинжлэх, сэргээн засварлахад ашиглах техник, тоног төхөөрөмж, бодис, багаж хэрэгсэл, материал. Энэ жагсаалтыг Засгийн газар батална.”

2/13 дугаар зүйлийн 13.6.15 дахь заалт: “13.6.15.соёлын өвийг сэргээн засварлах үйлчилгээ.” 2 дугаар зүйл.Энэ хуулийг 2014 оны 05 дугаар сарын 15-ны өдөр баталсан Соёлын өвийг хамгаалах тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2014 оны 05 дугаар Улаанбаатар сарын 15-ны өдөр хот ТӨР, СҮМ ХИЙДИЙН ХАРИЛЦААНЫ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Төр, сүм хийдийн харилцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай: “2.Сүм хийд өөрийн эзэмшилд болон өмчлөлд байгаа газраас үл салах түүх, соёлын үл хөдлөх дурсгал, бусад үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд, дурсгалын талаарх мэдээллийг соёлын өвийг хамгаалах тухай хууль тогтоомжийн дагуу соёлын өвийн бүртгэл, мэдээллийн санд бүртгүүлнэ.”

Төрийн мэдээлэл · 2014 · № 23 (836)1075-р хуудас