Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 7
(724)
— 414 —

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА Д.ДЭМБЭРЭЛ

2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот

САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ 1 дүгээр зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн дараах зүйл, заалтыг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/3 дугаар зүйлийн 3.1.2 дахь заалт:

“3.1.2.“садар самуун явдал” гэж биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэх, эсхүл эдгээр үйлдэлд бусдыг татан оролцуулах, түүнчлэн садар самууныг сурталчлахыг;”

2/4 дүгээр зүйл:

“4 дүгээр зүйл. Биеэ үнэлэх, бусдын биеийг үнэлүүлэхийг хориглох

4.1.Биеэ үнэлэхийг хориглоно.

4.2.Бусдын биеийг үнэлүүлэхийг хориглоно.”

3/12 дугаар зүйл:

“12 дугаар зүйл.Тоо бүртгэл

12.1.Биеэ үнэлсэн, эсхүл бусдын биеийг үнэлүүлсэн зөрчилд захиргааны шийтгэл хүлээсэн этгээдийн талаарх тоо бүртгэлийг цагдаагийн байгууллага эрхлэн хөтөлнө.”

2 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.1 дэх заалтын “4.1-ийг” гэснийг “4.1, 4.2-ыг” гэж өөрчилсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
Төрийн мэдээлэл · 2012 · № 7 (724)414-р хуудас