Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 8
(917)
— 594 —

Садар самуун явдалтай тэмцэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
САДАР САМУУН ЯВДАЛТАЙ ТЭМЦЭХ
ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ
ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 13

дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“13 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

13.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн

шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.

13.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

2 дугаар зүйл.Садар самуун явдалтай тэмцэх тухай хуулийн 12

дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн “захиргааны” гэснийг хассугай.

3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн

найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН
ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ
СОГТУУРАХ, МАНСУУРАХ ДОНТОЙ ӨВЧТЭЙ
ЭТГЭЭДИЙГ ЗАХИРГААНЫ ЖУРМААР АЛБАДАН ЭМЧЛЭХ, АЛБАДАН ХӨДӨЛМӨР ХИЙЛГЭХ ТУХАЙ
ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг

захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 17 дугаар зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

“17 дугаар зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага

17.1.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,

эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.”

Төрийн мэдээлэл · 2016 · № 8 (917)594-р хуудас