Зар суртачилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай
“15.7.7.гадаад улсад боловсрол эзэмшүүлэх, сургалтад хамруулахад зуучлах үйлчилгээ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3 дахь хэсгийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“23.3.Дипломат, албан паспортыг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, энгийн гадаад паспортыг нийслэлд иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага, орон нутагт аймгийн иргэний бүртгэлийн асуудал эрхэлсэн алба тус тус олгож, хугацааг сунгах, хүчингүй болгох, нэгдсэн бүртгэл хөтлөх ажлыг эрхэлнэ.”
2 дугаар зүйл.Иргэний бүртгэлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн гарчиг, 23.1, 23.4 дэх хэсгийн “, хүүхдийн үнэмлэх” гэснийг тус тус хассугай.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Зар сурталчилгааны тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.2 дахь заалтын “энэ хуулийн” гэсний өмнө “хуульд өөрөөр заагаагүй бол” гэж нэмсүгэй.