Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай
2.Энэ хэргийг үйлдэхдээ хохирогчийн эсрэг хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлсэн, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашигласан, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл өөр хүнийг эрхшээлдээ байлгаж байгаа этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлж буюу ашиг олгон хахуульдах аргын аль нэгийг хэрэглэсэн тохиолдолд хохирогч өөрийг нь мөлжихийг зөвшөөрсөн эсэхийг үл харгалзан гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ.
3.Энэ хуулийн 113.1-д заасан аргыг хэрэглээгүй байсан ч арван найман насанд хүрээгүй хүнийг хүн худалдаалах гэмт хэргийн зорилгоор элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун дарагдуулсан, дамжуулсан, хүлээн авсан бол хүн худалдаалсан гэж үзнэ.”
2 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлийн 115.1 дэх хэсгийн “... гуйланчлал болон биеэ үнэлэхэд“ гэснийг “гуйланчлалд” гэж, 124 дүгээр зүйлийн 124.1 дэх хэсгийн “Хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлэх, хуурч мэхлэх замаар” гэснийг “Бусдыг” гэж тус тус өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Эрүүгийн хуулийн 115 дугаар зүйлийн гарчгийн “биеэ үнэлэх,” гэснийг, 123 дугаар зүйлийн 123.3 дахь хэсгийн “насанд хүрээгүй хүнд хүч хэрэглэж буюу“ гэснийг тус тус хассугай.
4 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсгийг хүчингүй болсонд тооцсугай.
5 дугаар зүйл.Энэ хуулийг Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд дор дурдсан агуулгатай дараах хэсэг нэмсүгэй:
1/11 дүгээр зүйлийн 11.6 дахь хэсэг:
“11.6.Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь гэмт хэргийн шинжтэй, илт