Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах тухай
16.5.Энэ хуулийн 16.3.4-т заасан урамшуулал олгох журмыг хууль зүй, дотоод хэргийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. ДӨРӨВДҮГЭЭР БҮЛЭГ БУСАД ЗҮЙЛ
17 дугаар зүйл. Хууль тогтоомж зөрчигчид хүлээлгэх хариуцлага
17.1.Хүн худалдаалахтай тэмцэх тухай хууль тогтоомж зөрчсөн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол шүүгч дор дурдсан захиргааны шийтгэл ногдуулна:
17.1.1.энэ хуулийн 7.1-д заасны дагуу эрх бүхий байгууллага, албан тушаалтны тавьсан заавал биелүүлэх шаардлага, мэдэгдлийг биелүүлээгүй хуулийн этгээдийг 1000000 төгрөгөөр торгох;
17.1.2.энэ хуулийн 8.1-д заасныг зөрчсөн хэвлэл, мэдээллийн байгууллагыг 5000000 төгрөгөөр торгох;
17.1.3.энэ хуулийн 10.1, 10.2-т заасныг зөрчсөн этгээдийг 500000 төгрөгөөр торгох.
17.2.Хүн худалдаалахтай тэмцэх, урьдчилан сэргийлэх үүргээ биелүүлээгүй албан хаагчид эрх бүхий албан тушаалтан сахилгын шийтгэл ногдуулна.
18 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
18.1.Энэ хуулийг 2012 оны 01 дүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2012 оны 01 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр хот
1 дүгээр зүйл.Эрүүгийн хуулийн 113 дугаар зүйлийг дор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“113 дугаар зүйл. Хүн худалдаалах
113.1.Хүнийг мөлжих зорилгоор хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлэх, хулгайлах, залилах, хууран мэхлэх, эрх мэдлээ урвуулан ашиглах, эмзэг байдлыг нь далимдуулах, эсхүл хүчирхийллийн бусад хэлбэрийг ашиглах, түүнчлэн өөр хүнийг эрхшээлдээ байлгаж буй этгээдийн зөвшөөрлийг авахын тулд төлбөр төлөх, ашиг олгон хахуульдах аргаар хүнийг хүн худалдаалах гэмт үйлдэлд элсүүлсэн, тээвэрлэсэн, нуун далдалсан дамжуулсан, хүлээн авсан бол эд хөрөнгийг хурааж, гурваас таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
113.2.Энэ хэргийг:
113.2.1.давтан; 113.2.2.хоёр буюу түүнээс олон хүнийг; 113.2.3.насанд хүрээгүй хүнийг; 113.2.4.хүний эд эрхтэнг авах зорилгоор; 113.2.5.сэтгэцийн өвчний улмаас эрх зүйн чадамжгүйд тооцогдсон хүнийг;
113.2.6.хөгжлийн бэрхшээлтэй хүнийг; 113.2.7.албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашиглах буюу эрхшээлдээ байгаа хүнийг;
113.2.8.хуурамч бичиг баримт ашиглан; 113.2.9.хохирогчийн бичиг баримтыг авах, нуух, устгах арга хэрэглэж;
113.2.10.улсын хил давуулан; 113.2.11.илтэд жирэмсэн хүнийг худалдаалсан бол эд хөрөнгийг хурааж, таваас арван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
113.3. Энэ хэргийг урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, зохион байгуулалттай бүлэг, гэмт бүлэглэл үйлдсэн, түүнчлэн энэ хэргийн улмаас хүнд хор уршиг учирсан бол эд хөрөнгийг хурааж, арваас арван таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
Тайлбар:
1.Энэ хуулийн 113.1-д заасан “мөлжих” гэдгийг худалдаалагдсан хүнийг биеийг нь үнэлүүлэх, бусад хэлбэрээр бэлгийн мөлжлөг, хүчирхийлэлд оруулах, боолчлох болон түүнтэй ижил төстэй нөхцөлд байлгах, албадан хөдөлмөрлүүлэх, эд эрхтнийг нь авч ашиглах гэсэн утгаар ойлгоно.