Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
албан үүрэгтэй нь холбогдуулан алба хаагч, түүний хамаарал бүхий этгээдийг болон тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн үндэслэлээр цагдаагийн албанаас чөлөөлөгдсөн иргэнийг заналхийлсэн этгээдэд холбогдох хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
41.3.Энэ хуулийн 41.2-т заасан “хамаарал бүхий этгээд”-ийг Тахарын албаны тухай хуулийн 3.1.3-т зааснаар ойлгоно.
42 дугаар зүйл.Хууль хүчин төгөлдөр болох
42.1.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот
1 дүгээр зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлд доор дурдсан агуулгатай 19.3.5, 19.3.6 дахь заалт нэмсүгэй:
“19.3.5.цагдаагийн байгууллагын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагаанд шаардлагатай техник, хэрэгслийн зардлыг санхүүжүүлэх;
19.3.6.гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж, завдаж байгаа болон үйлдсэн тухай цагдаагийн байгууллага иргэдээс мэдээлэл авах төлбөрийн зардлыг санхүүжүүлэх.”
2 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.3 дахь хэсгийн “жижүүр болон нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчаар” гэснийг “жижүүрээр” гэж, мөн зүйлийн 12.4 дэх хэсгийн “жижүүр, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчийг” гэснийг “жижүүрийг” гэж, Дөрөвдүгээр бүлгийн гарчгийг “Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны санхүүжилт”