Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(794)
— 1264 —

Галт зэвсгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

гэж, 19 дүгээр зүйлийн 19.3.2 дахь заалтын “олон нийтийн байцаагчийг” гэснийг “олон нийтийн цагдаагийн ажилтныг” гэж, 22 дугаар зүйлийн 22.9 дэх хэсгийн “жижүүр, нийгмийн хэв журам хамгаалах олон нийтийн байцаагчид” гэснийг “жижүүрт” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.3 дахь заалт, 17, 18 дугаар зүйлийг тус тус хүчингүй болсонд тооцсугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ГАЛТ ЗЭВСГИЙН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн гарчгийн, мөн зүйлийн 12.1, 12.2, 12.3 дахь хэсгийн “Галт зэвсэг” гэсний дараа “,сум” гэж, 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсгийн “галт зэвсэг” гэсний дараа “, сум” гэж тус тус нэмсүгэй. 2 дугаар зүйл.Галт зэвсгийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.5 дахь хэсгийн “сумыг” гэснийг “сум, эд ангийг” гэж өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 29 (794)1264-р хуудас