Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(794)
— 1270 —

Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ЖОЛООЧИЙН ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлд доор дурдсан агуулгатай 6.4 дэх хэсэг нэмсүгэй:

“6.4.Энэ хуулийн 28.1 дэх хэсэгт заасан захиргааны хариуцлага ногдуулах эрх бүхий этгээд нь албан үүргээ гүйцэтгэх үедээ энэ хууль болон Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөн жолоочийн тээврийн хэрэгслийг жолоодон төрийн байгууллагад хүргэх, зөөж, шилжүүлэхэд энэ хуулиар тогтоосон даатгалд хамрагдахгүй.”

2 дугаар зүйл.Жолоочийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “тусгай зориулалттай” гэсний дараа “болон мөрдөх алба, тахар, цагдаа, тагнуул, зэвсэгт хүчин, хилийн цэрэг, шүүхийн шийдвэр гүйцэтгэх, онцгой байдлын байгууллагын” гэж нэмсүгэй.

3 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

СОГТУУРУУЛАХ УНДАА ХЭТРҮҮЛЭН ХЭРЭГЛЭСЭН ЭТГЭЭДИЙГ АЛБАДАН ЭРҮҮЛЖҮҮЛЭХ ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн дараах зүйлийн хэсгийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:

1/5 зүйлийн 5.1 дэх хэсэг:

“5.1.Өөрийн үйлдлийг удирдан хянах чадваргүй болтлоо согтсоны улмаас хаана байгаагаа болон очих газраа мэдэхгүй болсон, гудамж талбай, олон нийтийн газар ухаангүй унасан, энэ байдлаас болж өөрөө осол гэмтэл, гэмт хэрэг, зөрчилд өртөж болзошгүй болсныг үндэслэл болгон цагдаагийн алба хаагч тухайн этгээдийг хамгаалах, тусламж үзүүлэх зорилгоор эмнэлгийн байгууллага (цаашид “эрүүлжүүлэх байр” гэх)-д хүлээлгэн өгнө.”

2/7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэг:

“7.1.Эрүүлжүүлэх байрны ажилтан болон гэрээт харуул хамгаалалтын алба хаагч нь эрүүлжүүлэх байранд дэг журам сахиулж, эрүүлжүүлэх байранд үйлчлүүлж байгаа болон ажиллаж байгаа хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, байрны хамгаалалтыг хариуцна.”

2 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “этгээдийг цагдаагийн байгууллагын хяналтад авч,” гэснийг “этгээдэд” гэж, 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “цагдаагийн” гэснийг “эрүүл мэндийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны” гэж, мөн зүйлийн 6.3 дахь хэсгийн “цагдаагийн төв байгууллагын даргын саналыг үндэслэн хууль зүйн” гэснийг “эрүүл мэндийн” гэж, 8 дугаар зүйлийн 8.1 дэх хэсгийн “цагдаагийн алба хаагч” гэснийг “түргэн тусламжийн төвийн ажилтан” гэж, мөн зүйлийн 8.2-8.5 дахь хэсгийн “цагдаагийн алба хаагч” гэснийг “ажилтан” гэж, 10 дугаар зүйлийн 10.5 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.3 дах хэсгийн “Цагдаагийн албан хаагч” гэснийг “Эрүүлжүүлэх байрны ажилтан” гэж, 8 дугаар зүйлийн 8.7 дахь хэсгийн, 13 дугаар зүйлийн 13.4 дэх хэсгийн “цагдаагийн алба хаагч” гэснийг “эрүүлжүүлэх байрны ажилтан” гэж, 14 дүгээр зүйлийн 14.2 дахь хэсгийн “хууль зүйн” гэснийг “эрүүл мэндийн” гэж тус тус өөрчилсүгэй.

3 дугаар зүйл.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Цагдаагийн байгууллагын тухай хууль,” гэснийг, 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсгийн “цагдаагийн болон” гэснийг, 9 дүгээр зүйлийн 9.1 дэх хэсгийн “болон хууль зүйн” гэснийг, 17 дугаар зүйлийн 17.1 дэх хэсгийн “прокурорын байгууллага,” гэснийг тус тус хассугай.

4 дүгээр зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
Төрийн мэдээлэл · 2013 · № 29 (794)1270–1271-р хуудас