Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
1 дүгээр зүйл.Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг
албадан эрүүлжүүлэх тухай хуулийн 19 дүгээр зүйлийг доор дурдсанаар өөрчлөн найруулсугай:
“19 дүгээр зүйл.Хууль зөрчигчид хүлээлгэх хариуцлага
19.1.Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн
шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.2.Энэ хуулийг зөрчсөн хүн, хуулийн этгээдэд Эрүүгийн хууль,
эсхүл Зөрчлийн тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.
19.3.Энэ хуулийн 16.1.1-д заасныг зөрчсөн үйлчлүүлэгч этгээдээс
эрүүлжүүлэх үйлчилгээний хөлс төлүүлэх асуудлыг шүүхийн журмаар шийдвэрлүүлнэ.”
2 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.
2015 оны 12 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр хот
2 дугаар зүйл.Согтуурах, мансуурах донтой өвчтэй этгээдийг
захиргааны журмаар албадан эмчлэх, албадан хөдөлмөр хийлгэх тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийн “Захиргааны хариуцлагын тухай хууль” гэснийг “Зөрчлийн тухай хууль” гэж өөрчилсүгэй.
3 дугаар зүйл.Энэ хуулийг Зөрчлийн тухай хууль /Шинэчилсэн
найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.