Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 29
(794)
— 1272 —

Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд нэмэлт оруулах тухай

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ 2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ТУХАЙ ХУУЛЬД НЭМЭЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуульд доор дурдсан агуулгатай 151 дүгээр зүйл нэмсүгэй:

“151 дүгээр зүйл.Хараа хяналтгүй хүүхдийг түр саатуулах, төрийн асрамжид авах

1.Цагдаагийн байгууллага амь нас, эрүүл мэнд нь хохирч болзошгүй хараа хяналтгүй, оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь тодорхойгүй хүүхдийг түр саатуулж, энэ хуулийн 15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т заасан байгууллагад шилжүүлнэ.

2.Цагдаагийн албаны тухай хуулийн 12.1.2-т заасны дагуу цагдаагийн байгууллага хүүхдийн оршин суугаа газрын хаяг, эцэг эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигчийг тогтоох асуудлыг судалж шийдвэрлэхэд туслалцаа үзүүлэх үүрэгтэй.

3.Цагдаагийн байгууллага, хүүхдийг асран хамгаалах байгууллагын хамтран ажиллах журмыг цагдаагийн төв байгууллагын дарга, хүүхдийн төлөө үндэсний байгууллагын дарга хамтран батална.”

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 7 дугаар сарын 05-ны өдөр баталсан Цагдаагийн албаны тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 05-ны өдөр хот

МОНГОЛ УЛСЫН ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГЫН ТУХАЙ ХУУЛЬ ХҮЧИНГҮЙ БОЛСОНД ТООЦОХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.1993 оны 12 дугаар сарын 02-ны өдөр баталсан Монгол Улсын Цагдаагийн байгууллагын тухай хуулийг хүчингүй болсонд тооцсугай.

Төрийн мэдээлэл · 2013 · № 29 (794)1272-р хуудас