Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай № 144
5.3.2. тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлттэй холбогдох заавар, зөвлөмж, гарын авлага боловсруулахад оролцох.
Зургаа. Хариуцлага
6.1. Зөвлөл, зөвлөлийн гишүүн нь дараахь хариуцлагыг хүлээнэ:
6.1.1. гишүүн нь хэлэлцэж байгаа асуудлаар өөрийн гаргасан саналын үнэн зөвийг Зөвлөлийн өмнө бүрэн хариуцах;
6.1.2. гишүүн нь энэхүү дүрмийн 5.1.1 дэх хэсэгт заасан мэдээ, тайлан, судалгаа, баримт материалыг гуравдагч этгээдэд задруулсан бол Зөвлөлийн бүрэлдэхүүнээс хасах саналыг зөвлөл гаргаж, геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд тавьж шийдвэрлүүлж, төлөөлж байгаа байгууллагад нь мэдэгдэх;
6.1.3. гишүүн нь энэхүү дүрмийг ноцтойгоор зөрчсөн нь эрүүгийн болон захиргааны хариуцлага хүлээлгэхээр бол асуудлыг холбогдох хууль тогтоомжийн дагуу шийдвэрлэх.
2013 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 144 хот Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
1. “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулга бүхий 2.25 дахь заалт нэмсүгэй:
“2.25. Ахмад настан нь жилд нэг удаа ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт амарч сувилуулсны дараагаар сум, хорооны нийгмийн ажилтанд энэхүү журмын 3.3-т заасан баримт бичгийг бүрдүүлэн өгч, эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийг авна.“