Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 27
(792)
— 1211 —

Дүрэм батлах тухай № 139

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 139 хот

Дүрэм батлах тухай

Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 5.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн дүрмийг хавсралт ёсоор баталсугай. 2. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Д.Ганхуягт үүрэг болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГ

Засгийн газрын 2013 оны 139 дүгээр тогтоолын хавсралт

ТЭСЭРЧ ДЭЛБЭРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН АСУУДЛААР САНАЛ, ДҮГНЭЛТ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ МЭРГЭЖЛИЙН ЗӨВЛӨЛИЙН ДҮРЭМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1. Энэхүү дүрмийн зорилго нь тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар санал, дүгнэлт, зөвлөмж гаргах үүрэг бүхий геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын дэргэдэх Мэргэжлийн зөвлөл (цаашид “Зөвлөл” гэх)-ийн ажлын зохион байгуулалт, бүрэн эрх, хариуцлагыг тодорхойлоход оршино.

1.2. Зөвлөл нь үйлдвэрлэлийн зориулалттай тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн асуудлаар мэргэжлийн санал, дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Зөвлөл нь орон тооны бус байна.

1.3. Зөвлөл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хууль, тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм, холбогдох хууль тогтоомж болон энэхүү дүрмийг дагаж мөрдөнө.

1.4. Зөвлөлийн бүрэлдэхүүн, ажиллах журмыг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална.

Хоёр. Зөвлөлийн үйл ажиллагааны зарчим

2.1. Зөвлөл нь үйл ажиллагаандаа дараахь зарчмыг баримтална:

2.1.1. хуулийн хүрээнд ажиллах;

2.1.2. хамтын ажиллагааны зарчимд тулгуурлан нэгдсэн шийдвэр гаргах;

2.1.3. зөвлөлийн шийдвэр, үйл ажиллагаа нь улс орны хэрэгцээ, шаардлага, зам, барилга, геологи, уул уурхайн чиглэлээр төрөөс баримталж байгаа бодлогод нийцсэн байх;

2.1.4. технологийн шинэчлэл, хүн амын болон байгаль орчны аюулгүй байдлыг дээдлэн үзэх;

2.1.5. хариуцлагатай, ил тод, шударга байх.

Гурав. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн чиглэл

3.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байх бөгөөд дараахь асуудлуудыг хэлэлцэж санал, дүгнэлт, зөвлөмж гаргана:

3.1.1. тэсрэх бодисын үйлдвэрлэл, импорт, экспортын бодлого болон түүний хэрэгжилтийн талаар санал, дүгнэлт гаргах;

3.1.2. үйлдвэрлэлийн зориулалтаар тэсэлгээний ажил хийх, тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл импортлох, экспортлох, худалдах, үйлдвэрлэх, тэсэлгээний ажил, үйлчилгээ хийх аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрөл олгох талаар санал, дүгнэлт гаргах;

3.1.3. тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль болон холбогдох хууль тогтоомж, дүрэм, заавар зөрчсөн хуулийн этгээдийн аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлэх, хүчингүй болгох санал гаргах;

3.1.4. тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, пиротехникийн хэрэгслийн үйлдвэр, агуулахын зураг төсөл, техник-эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж дүгнэлт гаргах;

3.1.5. тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл, пиротехникийн хэрэгслийн үйлдвэрийг шинээр байгуулж ашиглалтад оруулахад санал, дүгнэлт гаргах;

3.1.6. шинэ нэр төрлийн тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл үйлдвэрлэх, импортлох, экспортлох, шинэ технологи нэвтрүүлэх, үндэсний стандарт бий болгох талаар санал, зөвлөмж гаргах.

3.2. Хуралдааныг Зөвлөлийн дарга зарлах бөгөөд нийт гишүүдийн гуравны хоёр нь ирснээр хүчинтэйд тооцогдоно. Зөвлөлийн хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгааны улмаас оролцож чадахгүй гишүүн саналаа заавал бичгээр өгнө.

3.3. Зөвлөлөөр хэлэлцсэн асуудлаар гарах санал, дүгнэлтийг гишүүдийн дийлэнх олонхийн саналаар шийдвэрлэнэ. Зөвлөлийн санал дүгнэлт нь тэмдэглэл хэлбэртэй байна.

3.4. Зөвлөлийн хуралдаанаас гарсан санал, дүгнэлтийг геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүнд хүргүүлнэ.

3.5. Зөвлөлийн хуралдаанаар энэхүү дүрмийн 3.1.2-т заасан зөвшөөрөл хүссэн хуулийн этгээдийн бүрдүүлсэн материал хуульд заасан шаардлагыг хангаагүй тохиолдолд асуудлыг хэлэлцэхгүй.

Дөрөв. Зөвлөлийн бүрэлдэхүүн, зохион байгуулалт

4.1. Зөвлөл нь дарга, орлогч дарга, гишүүд, нарийн бичгийн даргаас бүрдэнэ.

4.2. Зөвлөлийн дарга нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгжийн дарга байна.

4.3. Зөвлөлийн орлогч дарга нь нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын уул уурхайн бодлогын асуудал хариуцсан нэгжийн дарга байна.

4.4. Зөвлөлийн бүрэлдэхүүнд уул уурхай болон батлан хамгаалах асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага, ашигт малтмал, мэргэжлийн хяналт, тагнуул, зэвсэгт хүчин, цагдаа болон онцгой байдлын асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага, холбогдох их, дээд сургууль, мэргэжлийн холбоодын төлөөлөл орно.

4.5. Зөвлөлийн нарийн бичгийн дарга нь геологи, уул уурхайн асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллагын бодлогын хэрэгжилтийг зохицуулах нэгжийн тухайн асуудлыг хариуцсан ахлах мэргэжилтэн байна.

Тав. Зөвлөлийн бүрэн эрх

5.1. Зөвлөл нь дараахь үүргийг хэрэгжүүлнэ:

5.1.1. энэхүү дүрмийн 3.1-д заасан үйл ажиллагааг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар хуулийн этгээдээс шаардлагатай мэдээ, тайлан, судалгаа, баримт материалыг гаргуулан авах;

5.1.2. тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтийн бодлогыг боловсруулахад санал өгөх, оролцох;

5.1.3. энэхүү дүрмийн 3.1.2-т заасан зөвшөөрөл хүсч ирүүлсэн хуулийн этгээдийн материалыг үнэн зөв, бүрэн гүйцэд нягтлан шинжлэх;

5.1.4. хуулийн хэрэгжилтэд шинжилгээ хийж, үнэлгээ өгөх, хариуцсан чиг үүрэгтэй холбоотой хууль, дүрэм, журмыг сурталчлах;

5.1.5. зөвлөлийн хариуцсан асуудлаар хэрэглэгчийг мэдээ, мэдээллээр хангах.

5.2. Зөвлөлийн гишүүн дараахь үүрэгтэй:

5.2.1. мэргэжлийн дагуу санал, дүгнэлт гаргах;

5.2.2. хуулийн этгээдтэй холбоо бүхий мэдээллийн нууцыг хадгалах.

5.3. Зөвлөлийн гишүүн дараахь эрхтэй:

5.3.1. тухайн асуудлаар гарах шийдвэртэй санал нийлэхгүй цөөнх болсон тохиолдолд энэ тухайгаа хуралдааны тэмдэглэлд тусгуулах;

Төрийн мэдээлэл · 2013 · № 27 (792)1211–1214-р хуудас