Төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрөх тухай № 138
2013 оны 4 дүгээр Улаанбаатар сарын 13-ны өдөр Дугаар 138 хот Төсөл хэрэгжүүлэхийг зөвшөөрөх тухай
Засгийн газрын 2012-2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор, Төсвийн тухай хуулийн 17.3-ыг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны “Палеонтологи, археологийн музейн шинэчлэл” төсөл хэрэгжүүлэх тухай саналыг зөвшөөрч, уг төслийн хүрээнд дараахь арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Соёл, спорт, аялал жуулчлалын сайд Ц.Оюунгэрэлд даалгасугай:
а) музейн үзмэрт шилжүүлэх шаардлагатай палеонтологи, археологийн олдвор, үзмэрийг эрэн сурвалжилж, бүртгэх, цуглуулах ажлыг олон нийт, олон улсын мэргэжилтнүүдийн оролцоо дэмжлэгтэйгээр гадаад, дотоодод зохион байгуулах;
б) музейн барилгын төлөвлөлт, үзмэрийн дэглэлтийг олон улсын стандартын дагуу хийх бэлтгэл ажлыг хангах;
в) төслийн эхний санхүүжилтийг төсвийн багц дахь соёлын өв, түүх, соёлын дурсгалт зүйлийг хадгалж хамгаалах, сэргээн засварлах, сурталчлах зардлаас гаргаж, цаашид төсөл хэрэгжүүлэхэд шаардлагатай санхүүжилтийн эх үүсвэрийг бүрдүүлэх;
“Улсын тэмдэгтийн хураамжийн хувь, хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн 199 дүгээр тогтоолын хавсралтаар баталсан “Тэмдэгтийн хураамжийн хувь хэмжээ”- ний 17.1.5 дахь заалтад “1 000 000” гэснийг “400 000” гэж өөрчилсүгэй.