Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай № 98
2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 97 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Бүгд Найрамдах Серби Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Омбоосүрэнгийн Эрдэнэчимэгийг эгүүлэн татаж, Бүгд Найрамдах Серби Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Төгсжаргалын Гандиг томилсугай.
2013 оны 07 дугаар Улаанбаатар сарын 01-ний өдөр Дугаар 98 хот
Элчин сайдыг эгүүлэн татах, тохоон томилох тухай
Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:
Монгол Улсаас Саудын Арабын Вант Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Дашдоржийн Баярхүүг эгүүлэн татаж, Саудын Арабын Вант Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Содномын Энхбатыг томилсугай.