Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(722)
— 352 —

“100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай № 341

зардал, бусад тайлан мэдээг тогтоосон хугацаанд тухайн шатны Засаг даргын Тамгын газарт хүргүүлж танилцуулах; 5.3.4. тухайн шатны Засаг дарга, Улсын Онцгой комиссоос гаргасан шийдвэрийг хэрэгжүүлэх. 5.4. Иргэний үүрэг:

5.4.1. шаардлагатай бичиг баримт, хүнс, хувцас хэрэглэлийг бэлтгэж, цугларах газарт тогтоосон хугацаанд очих;

5.4.2. нүүлгэн шилжүүлэлт хийх бүлгүүдийн удирдлагын зүгээс тавьсан шаардлага, тогтоосон дэглэм, зөвлөмжийг чанд сахиж мөрдөх; 5.4.3. нүүлгэн шилжүүлэх арга хэмжээг зарласан үед тухайн нутаг дэвсгэрээс гадагш албан болон хувийн хэргээр зорчих шаардлага гарсан тохиолдолд оршин суугаа газрын Засаг даргаас зөвшөөрөл авах, нүүн шилжиж очих газрын хаяг, газар зүйн байрлалыг заалган авах;

5.4.4. сургуулийн өмнөх насны хүүхдийн лавлагаа (овог, нэр, төрсөн он, сар, өдөр, үндсэн хаяг, очих газрын нэр, регистрийн дугаар)-г даавуун дээр бичиж хувцасны дотор талд оёсон байх. Зургаа. Санхүүжилт, хяналт

6.1. Нүүлгэн шилжүүлэлтийн үеийн зардлыг тухайн орон нутгийн төсвөөс гаргана.

6.2. Тухайн орон нутгийн төсвөөс давсан зардлыг улсын төсвөөс санхүүжүүлнэ.

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 30-ны өдөр Дугаар 341 хот “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэх тухай

Улсын Их Хурлын 2010 оны 36 дугаар тогтоол, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.4.7 дахь заалтыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдах Улаанбаатар хот, бүсийн тулгуур төв, аймгийн төвүүдэд эхний ээлжинд баригдах орон сууцны барилга, хотхон, хорооллын жагсаалтыг хавсралтаар баталсугай.

2. Энэхүү тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй хэрэгжилтийг хангуулах гэрээ байгуулж, хамтран ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт даалгасугай.

3. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах зорилгоор тус хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол болон түүний дэд бүтцийг төлөвлөх, барих, гэр хорооллын газрыг чөлөөлөх ажлыг өөрийн хөрөнгөөр гүйцэтгэсэн аж ахуйн нэгж, хөрөнгө оруулагч болон төсөлд хамрагдсан аж ахуйн нэгж, иргэдэд бага хүүтэй, урт хугацаатай орон сууцны зээл, санхүүжилтийг олгосон банк, санхүүгийн байгууллагыг татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах, мөн аж ахуйн нэгжийн гүйцэтгэсэн ажил, үйлчилгээ, үйлдвэрлэсэн бараа, импортолсон материал, техник, тоног төхөөрөмжийг гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх талаар судалж тодорхой санал боловсруулан 2012 оны 1 дүгээр сарын 31-ний дотор Засгийн газарт оруулахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга нарт даалгасугай.

4. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардагдах мэргэжилтэй ажилчдыг аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулсны үндсэн дээр мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд бэлтгэх талаар зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт, төслийн хэрэгжилтийг хангах зорилгоор гадаадын зөвлөхүүдийг татан оролцуулах арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад даалгасугай.

5. “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрт хамрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний нийгмийн болон инженерийн дэд бүтцийн барилга, байгууламжийг барихад шаардагдах хөрөнгийг “Шинэ бүтээн байгуулалт” дунд хугацааны зорилтот хөтөлбөрт заасан санхүүжилтийн эх үүсвэрээс бүрдүүлэх арга хэмжээг хамтран авч ажиллахыг Сангийн сайд С.Баярцогт, Зам, тээвэр, барилга, хот

байгуулалтын сайд Х.Баттулга, аймаг, нийслэлийн Засаг дарга нар, Монгол Улсын Хөгжлийн банкны Төлөөлөн удирдах зөвлөл (Б.Батжаргал)- д даалгасугай.

6. Хөтөлбөрт хaмрагдсан орон сууцны барилга, хотхон, хороолол, түүний дэд бүтцийн барилга байгууламжийн газрыг чөлөөлөх, хамгаалалтад авах, техникийн нөхцөл олгох, зураг төслийг хянаж, зөвшөөрөлцөх, магадлал хийх, барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх, ашиглалтад оруулах шийдвэрийг шуурхай гарган, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Д.Зоригт, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Р.Содхүү, аймаг, нийслэлийн Засаг дарга нарт үүрэг болгосугай.

7. Энэхүү тогтоолын хавсралтад заасан орон сууцны барилга, хотхон, хорооллыг барьж байгуулах хөрөнгө оруулагч, аж ахуйн нэгжтэй байгуулах гэрээний загварыг батлахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулгад, мэргэжилтэй ажилчдыг мэргэжлийн сургалт-үйлдвэрлэлийн төвд бэлтгэх гэрээний загварыг батлахыг Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын сайд Х.Баттулга, Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайд Т.Ганди, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Ё.Отгонбаяр нарт даалгасугай.

8. Энэхүү тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллан “100 мянган айлын орон сууц” хөтөлбөрийн хэрэгжилтийн явц, үр дүнг нэгтгэн жил бүрийн I, III улиралд багтаан Засгийн газарт танилцуулж байхыг Орон сууцжуулах ажлыг эрчимжүүлэх Үндэсний хороо (М.Энхболд)-нд даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД М.ЭНХБОЛД
ЗАМ, ТЭЭВЭР, БАРИЛГА, ХОТ БАЙГУУЛАЛТЫН САЙД Х.БАТТУЛГА

№ Төслийн нэр Байршил Нийт айлын сууцны тоо

Төслийг хэрэгжүүлэгч иргэн, аж ахуй нэгж, байгууллага

УЛААНБААТАР
БАЯНГОЛ ДҮҮРЭГ

1 “Алтай” үйлчилгээ, орон сууцны цогцолбор БГД, 1-р хороо 430 “Тайгам-Алтай” ХХК, Иргэн Ц.Даваасүрэн

2 “Тэлмүүнлхам констракшн” орон сууц БГД, 2-р хороо 188 “Тэлмүүнлхам констракшн” ХХК

3 “Алтан орд өргөө” ХХК БГД, 4-р хороо 256 “Алтандөл” ХХК

4

“Голден парк” орон сууцны цогцолбор хороолол

БГД, 4-р хороо 4800 “Эко констракшн” ХХК

5 “Ирээдүй” хотхон БГД, 11-р хороо 843 “Өлзийт Интер Трейд” ХХК

6 “Сайхан” хороолол БГД, 12-р хороо 185 “Хан-Хайрхан” ХХК

7 90 айлын орон сууцны барилга БГД, 18-р хороо 90 “Гурван билэг” ХХК

8 “Нарлаг Монгол” орон сууцны хороолол БГД, 20-р хороо 696 “Инэл” ХХК

9 “Эрин хотхон” орон сууцны хороолол БГД, 20-р хороо 1789 “Эрин интернэшнл” ХХК

10 “Өнөр” хотхон БГД, 20-р хороо 462 “Номин констракшн” ХХК

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ

11 “The Riverview” хотхон БЗД, 1-р хороо 500 “Эс энд Ви Юу” ХХК

12 252 айлын орон сууцны хотхон БЗД, 2-р хороо 252 “Тулга констракшн” ХХК

“100 МЯНГАН АЙЛЫН ОРОН СУУЦ” ХӨТӨЛБӨРТ ХАМРАГДАХ УЛААНБААТАР ХОТ, БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ, АЙМГИЙН ТӨВҮҮДЭД ЭХНИЙ ЭЭЛЖИНД БАРИГДАХ ОРОН СУУЦНЫ БАРИЛГА, ХОТХОН, ХОРООЛЛЫН ЖАГСААЛТ

Засгийн газрын 2011 оны 341 дүгээр тогтоолын хавсралт

13 “Баянзүрх Боловсрол” хотхон БЗД, 2-р хороо 60 “Дэлхий боловсрол” ХХК

14 “Наран” орон сууц БЗД, 5-р хороо 45 иргэн Г.Нарангэрэл

15 “Сэлэнгэ-888” орон сууцны хороолол БЗД, 5-р хороо 540 “Ноёд констракшн” ХХК

16 36 айлын орон сууц БЗД, 5-р хороо 150 “Бридж констракшн” ХХК

17

“Ногоон төгөл” хорооллын 4-р ээлжийн орон сууцны цогцолбор

БЗД, 6-р хороо 309 “Гангар инвест” ХХК

18 90х2 айлын орон сууц БЗД, 6-р хороо 180 “Си Эм Гэ” ХХК

19 “Ургах наран” хороолол БЗД, 11-р хороо 5291 “Бльюскай партнэрс” ХХК

20 “Шанхай цэцэрлэгт хороолол” БЗД, 11-р хороо 3500 “Хонгран сфеко” ХХК

21

Баянзүрх дүүрэг, “Орон сууцны 14-р хороолол”-ын барилгажилтын төсөл

БЗД, 13,14-р хороо 15000 “Кэй энд Ти констракшн” ХХК

22 Түмэн наст БЗД, 13-р хороолол, 14-р хороо 1380 “Бэрэн констракш энд автомэшн” ХХК

23 “Грийн Ресорт” хотхон БЗД, 14-р хороо 264 “Грийн ресурс констракшн” ХХК

24 “National Park” орон сууцны хотхон БЗД, 14-р хороо 1180 “БНЧ” ХХК

25 120 айлын орон сууцны барилга БЗД, 14-р хороо 120 “Визард констракшн” ХХК

26 “Парк-хаус III” орон сууц БЗД, 14-р хороо 323 “Заг” ХХК

27

“Тулга констракшн” ХХК- ийн орон сууцны барилга

БЗД, 16-р хороо 50 “Тулга констракшн” ХХК

28

“Нью жуулчин констракшн” ХХК- ийн 60х5 айлын орон сууц

БЗД, 16-р хороо 300 “Нью жуулчин констракшн” ХХК

29 59 айлын орон сууц БЗД, 16-р хороо 59 Иргэн Б.Ганболд

30 “Инэл” ХХК-ийн үйлчилгээтэй 108 айлын орон сууц БЗД, 18-р хороо 108 “Инэл” ХХК

31

Иргэн Г.Алтанхуягийн үйлчилгээтэй орон сууц

БЗД, 18-р хороо 70 Иргэн Г.Алтанхуяг

СҮХБААТАР ДҮҮРЭГ

32 МҮЭ-ийн холбооны 630 айлын орон сууц СБД, 1-р хороо 630 Монголын Үйлдвэрчний эвлэлийн холбоо

33 345 айлын орон сууцны цогцолбор СБД, 9-р хороо 345 “Баян зориг” ХХК

34 “100 айл” орон сууцны бичил хороолол СБД, 10-р хороо 1192 “Гэзэгийн худаг” ХХК

35 “БҮҮХ” орон сууцны цогцолбор СБД, 11-р хороо 40 “БҮҮХ” ХХК

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРЭГ

36 “Мянганы хотхон” орон сууцны хороолол

СХД, 1-р хороо (Баянголын ам) 10000 “Москва комплекс” ХХК

37 “Орбит” хотхон СХД, 1-р хороо 1484 “Жарсан” ХХК

38 “Орчлон” хороолол VII ээлж СХД, 5-р хороо 296 “Орчлон констракшн” ХХК

39 “Хилчин” хотхон СХД, 7-р хороо 252 Хилийн цэргийн 0119-р анги

40 “Москва” хороолол II ээлж СХД, 18-р хороо 1378 “Өргөө майнинг” ХХК

41 “G-Star” хотхон СХД, 18-р хороо 168 “МВС” ХХК

42 Үйлчилгээтэй орон сууц СХД, 20-р хороо 12 “Боршоон-Ундраа” ХХК

ХАН-УУЛ ДҮҮРЭГ

43

Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнуудын 70 айлын орон сууц

ХУД, 1-р хороо 70 Ерөнхийлөгчийн Тамгын газар

44 “Пума яармаг” орон сууцны хотхон ХУД, 4-р хороо 481 “Пума” ХХК

45 “Шинэ гэр” төсөл ХУД, 4-р хороо 2052 “Пумарийл истэйт” ХХК

46 “Шинэ Яармаг” хороолол

ХУД, 4-р хороо Наадамчдын замын хойно 2450 “Пи Ай Эм Эм” ХХК

47 “Буянт-Ухаа” хороолол ХУД, 9-р хороо 1764 “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК

48 “Анар” хотхон ХУД, 9-р хороо 378 “Алтан хайрхан оргил” ХХК

49 “Буянт-Ухаа” бичил хороолол ХУД, 10-р хороо 230 “Модун” ХХК

50 “Маршал” орон сууцны цогцолбор хороолол ХУД, 11-р хороо 2430 “Эко констракшн” ХХК

51 “Түмэн ганжир” цогцолбор ХУД, 11-р хороо 240 “Шинэ эхлэл түм” ХХК

52 “Рапид Харш” орон сууцны хороолол

ХУД, 15-р хороо, Төв цэнгэлдэхийн өмнө талд 1359 “Рапид Харш” ХХК, "Хурд групп" ХХК

53 “Апартмент кей эйч” хотхон ХУД, 15-р хороо 632 “Хурд групп” ХХК

54 Берлин эко хотхон ХУД, 16-р хороо 1444

Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GTZ), ССХОБЗАлба ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГ

55 128 айлын орон сууц ЧД, 3-р хороо 128 Улсын ерөнхий прокурорын газар

ДҮН 68875
БҮСИЙН ТУЛГУУР ТӨВ БОЛОН АЙМГИЙН ТӨВ
АРХАНГАЙ

1

Прокурорын байгууллагын ажилчдын 29 айлын орон сууц

Эрдэнэбулган сум, 2-р баг 58 “Цогт-Өнжүүл” ХХК

2 20 айлын орон сууц Эрдэнэбулган сум,1-р баг 20 “Эрдэнэбулган хайрхан” ХХК

БАЯНХОНГОР АЙМАГ

3 “25 айлын сууц” барилга Баянхонгор сум, 3-р баг 25 “Гал хонгор “ ХХК

4 “Хонгор 1000” орон сууцны хороолол

Баянхонгор сум, 3-р баг 160 ГХБГЗЗГ, "Медтех" ХХК

5 “Хонгор 1000” орон сууцны хороолол

Баянхонгор сум, 3-р баг 40 ГХБГЗЗГ, "Хөх бүрдний эх" ХХК

ГОВЬСҮМБЭР АЙМАГ

6 “Шивээ-Овоо" ХК-ийн орон сууц (13-р байр)

Шивээ-Овоо сум, 1-р баг 75 “Шивээ-Овоо” ХК

7 75 айлын орон сууц (12 байр) Шивээ-Овоо сум, 1-р баг 75 Иргэн Ж.Батбилэг

ДАРХАН-УУЛ АЙМАГ

8 “Өсөх” орон сууцны хороолол

Дархан сум, 10-р баг, 12-р хороолол 600 “Өсөх-Урам” ХХК

9 “Баяр α" хотхон Дархан сум, 15-р баг 564 “Альфа констракшн” ХХК

10 30 айлын орон сууц Дархан сум, 14-р баг 30 “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК

11 13-р хороолол Дархан сум, 12-р баг 2000 “Дархан шар бүрд”ХХК

ДОРНОД АЙМАГ

12 “Соёмбо” орон сууцны хотхон Хэрлэн сум, 9-р баг 211 “Билэг” ХХК

13 “Залуус” орон сууцны хороолол Хэрлэн сум, 1, 8-р баг 535 “Дорнод хийц” ХХК

14 “Чандмань тал” орон сууцны цогцолбор

Хэрлэн сум, 4-р баг 362 “Чандмань тал" ХХК

15 30 айлын орон сууц Хэрлэн сум, 4-р баг 30 “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК

ДУНДГОВЬ АЙМАГ

16 20 айлын орон сууц Сайнцагаан сум, 7-р баг 20 “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК

ЗАВХАН АЙМАГ

17 XXI зуун хороолол Улиастай хот, Өлзийт баг 192 Завхан аймгийн ГХБХБГ

ОРХОН АЙМАГ

18 2А орон сууцны хороолол Баян-өндөр сум, Согоот баг 1896 “Глобал сивилезейшн” ХХК

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ

19 “Дэлгэрэх хүнс” ХК орон сууцны цогцолбор

Арвайхээр сум, 5-р баг 80 “Дэлгэрэх хүнс” ХК

ӨМНӨГОВЬ АЙМАГ

20 “Цэций” хороолол Цогтцэций сум 2150 “М-Си-Эс проперти” хөгжил ХХК

СҮХБААТАР АЙМАГ

21 “Тэмүүлэл” хотхон Баруун-Урт сум, 4-р баг 240 “Шарга” ХХК

22 “Green town” орон сууцны хороолол Баруун-Урт сум, 1-р баг 360 “Хатан туул хөгжил” ХХК

23 30 айлын орон сууц Баруун-Урт сум, 4-р баг 30 “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК

СЭЛЭНГЭ АЙМАГ

24 Төрийн албан хаагчдын орон сууц Мандал сум 54 “Тарнийн арцат уул” ХХК

25 Залуус хотхон Сүхбаатар сум 20 “Сүрлэг харш” ХХК

26 38 айлын орон сууц Мандал сум, 2-р баг 38 “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК

ТӨВ АЙМАГ

27 “Breezy Homes” орон сууцны хотхон

Зуунмод сум, 6-р баг 200 “Гранд стракчө” ХХК

28 30 айлын орон сууц Зуун мод сум, 1-р баг 30 “Орон сууцны санхүүжилтийн корпораци” ХХК

Төрийн мэдээлэл · 2012 · № 5 (722)352–360-р хуудас