Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(789)
— 1107 —

Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай

90 дүгээр зүйл.Хууль хүчин төгөлдөр болох

90.1.Энэ хуулийг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАРАЛТАЙ БАРАА, ТҮҮХИЙ ЭДИЙН БИРЖИЙН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 дахь хэсгийн “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 24, 25 дугаар зүйлд” гэснийг “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 42, 44, 45 дугаар зүйлд” гэж, мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.4 дэх хэсгийн “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн 20.4 болон” гэснийг “Үнэт цаасны зах зээлийн тухай хуулийн дөрөвдүгээр бүлэгт болон” гэж тус тус өөрчилсүгэй.

2 дугаар зүйл.Энэ хуулийг 2013 оны 5 дугаар сарын 24-ний өдөр баталсан Үнэт цаасны зах зээлийн тухай хууль /Шинэчилсэн найруулга/ хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөнө.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

ДААТГАЛЫН ТУХАЙ ХУУЛЬД ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТУХАЙ

1 дүгээр зүйл.Даатгалын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1 дэх заалтын “хувьцаа худалдаж авах, арилжих,” гэснийг хассугай.

Төрийн мэдээлэл · 2013 · № 24 (789)1107-р хуудас