Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 24
(789)
— 1027 —

Үнэт цаасны зах зээлийн тухай /Шинэчилсэн найруулга/

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

246. Засгийн газарт чиглэл өгөх тухай Дугаар 88 1149

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

247. Журам, жагсаалт шинэчлэн болон шинээр батлах тухай Дугаар 106 1150

МОНГОЛ УЛСЫН ХУУЛЬ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 24-ний өдөр хот

ҮНЭТ ЦААСНЫ ЗАХ ЗЭЭЛИЙН ТУХАЙ /Шинэчилсэн найруулга/

НЭГДҮГЭЭР БҮЛЭГ НИЙТЛЭГ ҮНДЭСЛЭЛ

1 дүгээр зүйл.Хуулийн зорилт

1.1.Энэ хуулийн зорилт нь үнэт цаасны зах зээлд оролцогчдын үйл ажиллагааг зохицуулах, хяналт тавих, хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хамгаалахтай холбогдсон харилцааг зохицуулахад оршино.

1.2.Энэ хуулийн зорилтыг хэрэгжүүлэхэд үнэт цаасны зах зээлийн тогтолцооны эрсдэлийг бууруулах, шударга, ил тод, үр ашигтай байдлыг хангах зарчмыг баримтална.

2 дугаар зүйл.Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж

2.1.Үнэт цаасны зах зээлийн тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хууль1, Иргэний хууль2, Компанийн тухай хууль3, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан бусад хууль тогтоомжоос бүрдэнэ.

2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.

1Монгол Улсын Үндсэн хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 1992 оны 1 дугаарт нийтлэгдсэн. 2Иргэний хууль “Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2002 оны 7 дугаарт нийтлэгдсэн 3Компанийн тухай хууль“Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2011 оны 42 дугаарт нийтлэгдсэн.

Төрийн мэдээлэл · 2013 · № 24 (789)1027-р хуудас