Тогтоолд өөрчлөлт оруулах тухай № 337
1. Усны нөөцийн менежмент хийх, төрийн эзэмшлийн болон төсвийн хөрөнгөөр баригдсан усны барилга байгууламж, түүний дотор толгойн байгууламжийн ашиглалт, засвар үйлчилгээг хариуцан ажиллах чиг үүрэг бүхий “Монгол Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрыг байгуулсугай.
2. “Монгол Ус” төрийн өмчит аж ахуйн тооцоотой үйлдвэрийн газрын дүрмийг баталж мөрдүүлэхийг Төрийн өмчийн хороо (Д.Сугар), үйл ажиллагаанд нь хяналт тавьж ажиллахыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүхэд даалгасугай.
2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 337 хот
Тогтоолд өөрчлөлт оруулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: ““Шинэ бүтээн байгуулалт” хөтөлбөрийн хүрээнд хот байгуулалт, барилгын салбарт авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2011 оны 5 дугаар сарын 3-ны өдрийн 149 дүгээр тогтоолын 1 дүгээр зүйлийн “Шууд гэрээ байгуулан гүйцэтгэх дулаан хангамжийн түгээх шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, цахилгаан дулааны эх үүсвэр, дамжуулах сүлжээний барилга байгууламжийн ажлын жагсаалтыг 2 дугаар” гэснийг “Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулан гүйцэтгэх дулаан хангамжийн түгээх шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалтыг 1 дүгээр, Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах цахилгаан дулааны эх үүсвэр, дамжуулах сүлжээний барилга байгууламжийн ажлын жагсаалтыг 2 дугаар” гэж, мөн тогтоолын 1 дүгээр хавсралтын нэрийг “Нээлттэй тендер шалгаруулалтын аргыг хэрэглэн гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах дулаан хангамжийн түгээх шугам сүлжээний угсралтын ажлын жагсаалт” гэж, 2 дугаар хавсралтын