Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай № 335
1. Засгийн газрын 2004 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн 135 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Цагдаа, дотоодын цэргийн хамгаалалтад байх объектын жагсаалт”-ын Нэг дэх хэсэгт “16. Ховд хотын ус хангамжийн эх үүсвэр”, “17. Дөргөний усан цахилгаан станц”, “18. Эрдэнэт хотын ус хангамжийн эх үүсвэр”, “19. Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэр”, “20. “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IY цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компаниуд”, “21.Татварын ерөнхий газрын төв байр” гэж, мөн хавсралтын Гурав дахь хэсэгт “4. Нарантуул олон улсын худалдааны төв, Да хүрээ автотехникийн зах”, “5. Тавантолгойн нүүрсний уурхайн бүс нутаг, тээвэрлэлтийн зам, Оюу толгойн зэс, алтны ордын бүс нутаг”; “6. Уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр” гэж тус тус нэмсүгэй.
2. Мөн хавсралтын Хоёр дахь хэсгийн 1, 3 дахь заалтыг тус тус хүчингүй болсонд тооцсугай.
3. Ховд, Эрдэнэт, Даланзадгад хотын ус хангамжийн эх үүсвэр, Дөргөний усан цахилгаан станц, “Дулааны III цахилгаан станц”, “Дулааны IY цахилгаан станц” төрийн өмчит хувьцаат компаниуд, Татварын ерөнхий газрын төв байрыг дотоодын цэргийн төсөвт хамгаалалтад авсантай холбогдуулан эдгээр объектын хамгаалалтын зардалд шаардагдах хөрөнгийг жил бүрийн улсын төсөвт тусган санхүүжүүлж байхыг Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, Сангийн сайд С.Баярцогт нарт даалгасугай.
2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 335 хот
Төрийн өмчит үйлдвэрийн газар байгуулах тухай
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 5, Усны тухай хуулийн 36.7, Улсын Их Хурлын 2010 оны 24 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: