Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 23
(788)
— 1006 —

Шүүхийн ёс зүйн хорооны гишүүнээр томилох тухай № 83

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ

2013 оны 06 дугаар Улаанбаатар сарын 03-ны өдөр Дугаар 86 хот

Элчин сайдыг тохоон томилох тухай

Монгол Улсын Үндсэн хуулийн гучин гуравдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 5, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 3, Дипломат албаны тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсгийг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь: Монгол Улсаас Бүгд Найрамдах Мозамбик Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайдаар Банзрагчийн Одонжилийг томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 29-ний өдөр Дугаар 83 хот

Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн захиргааны тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.4-т заасныг тус тус үндэслэн ЗАРЛИГ БОЛГОХ нь:

Норлоогийн Эрдэнэцогт, Дуламын Пунцаг, Нанжидын Чинбат, Хуягийн Номингэрэл, Оюунсайханы Алтангэрэл, Төмөрбаатарын Бат-Өлзий нарыг Шүүхийн Ёс зүйн хорооны гишүүнээр тус тус томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ Ц.ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ
Төрийн мэдээлэл · 2013 · № 23 (788)1006-р хуудас