“ Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай ” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай № 44
2013 оны 06 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 43 хот
Монгол Улсын Элчин сайдын яам, Ерөнхий консулын газар, Консулын газрыг гадаадын зарим улсад нээх, сэргээн ажиллуулах тухай
Дипломат албаны тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 431 дүгээр зүйлийн 431.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсаас Бүгд Найрамдах Индонези Улсын нийслэл Жакарта хот, Холбооны Бүгд Найрамдах Бразил Улсын нийслэл Бразилиа хотод Элчин сайдын яам тус тус нээн ажиллуулахаар тогтоосугай.
2.Монгол Улсаас Лалын Бүгд Найрамдах Афганистан Улсын нийслэл Кабул хотод Элчин сайдын яамны үйл ажиллагааг сэргээн ажиллуулахаар тогтоосугай.
3.Бүгд Найрамдах Түрк Улсын Истанбул хот, Бүгд Найрамдах Киргиз Улсын нийслэл Бишкек хотод Монгол Улсын Ерөнхий консулын газрыг тус тус нээн ажиллуулахаар тогтоосугай.
4.Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Хайлаар хот, Бүгд Найрамдах Солонгос Улсын Пусан хотод Монгол Улсын Консулын газрыг тус тус нээн ажиллуулахаар тогтоосугай.
2013 оны 06 дугаар Улаанбаатар сарын 07-ны өдөр Дугаар 44 хот
“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай
Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.“Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 03-ны өдрийн 27 дугаар тогтоолын хавсралтын 87 дугаар бүлгийн Барааны бичиглэл “Төмөр зам буюу трамвайн замын хөдлөх бүрэлдэхүүнээс бусад тээврийн хэрэгсэл, тэдгээрийн эд анги, тоног хэрэгсэл”, Албан татварын хувь, хэмжээ “5” гэсний дараа дор дурдсан агуулгатай 87.02 гэсэн зүйл нэмсүгэй:
“
87.02 8702.10.21
8702.90.13
8702.90.31
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ автобус (дизель, хагас дизель хөдөлгүүртэй);
Үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ троллейбус;
Нийтийн зорчигч тээврийн үйлчилгээний стандартын шаардлага хангасан, 24 буюу түүнээс дээш суудалтай, 45 буюу түүнээс дээш зорчигчийн багтаамжтай, үйлдвэрлэснээс хойш нэг хүртэл жилийн насжилттай, шинэ автобус (бензин, хийн түлшээр ажилладаг хөдөлгүүртэй)
0
0
0
“
2.Энэ тогтоолыг 2014 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд дагаж мөрдсүгэй.