Монгол Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай № 36
2/Үндэсний аудитын газрын гүйцэтгэлийн аудитын тайланд дурдсан Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн дутуу хэрэгжсэн болон хэрэгжээгүй зорилт, арга хэмжээг эдийн засаг, нийгмийн ач холбогдол, хэрэгцээ, шаардлагаар нь эрэмбэлж биелэлтийг хангах зохион байгуулалтын арга хэмжээг авч, дүнг 2013 оны 3 дугаар улиралд багтаан Улсын Их Хуралд танилцуулах;
3/Монгол Улсын Их Хурлын 2010 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 32 дугаар тогтоолоор баталсан ”Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлого”-ын баримт бичигт өөрчлөлт оруулах асуудлыг судлан боловсруулж, саналаа 2013 оны 5 дугаар сард багтаан Улсын Их Хуралд өргөн мэдүүлэх;
2.Энэ тогтоолын биелэлтэд хяналт тавьж, биелэлтийн явц байдлын талаар Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангаж ажиллахыг Улсын Их Хурлын Эдийн засгийн байнгын хороо /Б.Гарамгайбаатар/, Төрийн байгуулалтын байнгын хороо /А.Бакей/-нд тус тус даалгасугай.
2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 36 хот
Монгол Улсын Их Хурлын зарим гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай
2012 оны 6 дугаар сарын 28-ны өдөр явуулсан Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгуулийн дүн, Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.4 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:
1.Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Дашзэвэгийн Зоригт, Долгорсүрэнгийн Сумъяабазар нарын бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсүгэй.