Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 20
(785)
— 963 —

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай № 35

1.Монгол Улсын Их Хурлын дэд даргаар Улсын Их Хурал дахь Ардчилсан намын бүлгээс Улсын Их Хурлын гишүүн Раднаасүмбэрэлийн Гончигдоржийг сонгосугай.

2.Энэ тогтоолыг батлагдсан өдрөөс нь эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ДАРГА З.ЭНХБОЛД
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ТОГТООЛ

2013 оны 05 дугаар Улаанбаатар сарын 10-ны өдөр Дугаар 35 хот

Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн биелэлттэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай

Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.6 дахь хэсгийг үндэслэн Монгол Улсын Их Хурлаас ТОГТООХ нь:

1.“Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2012 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай” Улсын Их Хурлын 2011 оны 7 дугаар сарын 09-ний өдрийн 39 дүгээр тогтоолын биелэлтийг Улсын Их Хурлаар хэлэлцсэнтэй холбогдуулан дараах арга хэмжээг авч хэрэгжүүлэхийг Монгол Улсын Засгийн газар /Н.Алтанхуяг/-т даалгасугай:

1/Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 1 дэх хэсгийн 7 дахь заалтыг хэрэгжүүлэх хүрээнд төрийн санхүү, зээл, мөнгөний бодлого, улсын эдийн засаг, нийгмийн хөгжлийн үндсэн чиглэлийг тодорхойлох, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлах, тэдгээрийн гүйцэтгэлийг үнэлж дүгнэхтэй холбогдсон хууль эрх зүйн зохицуулалт, төлөвлөлт, санхүүжилт, зохион байгуулалтын одоогийн практик үйл ажиллагааг шинэчлэн өөрчлөх бодлого, цогц арга хэмжээний санал боловсруулж, холбогдох хууль тогтоомжийн төслийн хамт Улсын Их Хурлын 2013 оны хаврын ээлжит чуулганы хугацаанд багтаан өргөн мэдүүлж шийдвэрлүүлэх;

Төрийн мэдээлэл · 2013 · № 20 (785)963-р хуудас