Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(722)
— 333 —

Эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай № 328

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 328 хот

Эрүүл мэндийн даатгалын 2012 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай

Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 8.1.1, 8.1.3-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. 2012 онд аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сар тутам төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хувь, хэмжээг түүний хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын 4 хувь байхаар тогтоосугай. 2.Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг хариуцдаг даатгуулагчийн сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, их, дээд сургууль, коллеж, мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвийн өдрийн ангийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдол, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 6.1.11-д заасан иргэний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр, гадаадын иргэн, харьяалалгүй хүний сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний 6 хувь байхаар тус тус тогтоож 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдүүлсүгэй.

3. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын 2011 оны шимтгэлийн хэмжээг тогтоох тухай” Засгийн газрын 2010 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 346 дугаар тогтоолыг 2012 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн хүчингүй болсонд тооцсугай. МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД

ЭРҮҮЛ МЭНДИЙН САЙД С.ЛАМБАА
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 23-ны өдөр Дугаар 333 хот

Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай

Дотоодын цэргийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 5-д заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн мэдээлэл · 2012 · № 5 (722)333-р хуудас