Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 5
(722)
— 331 —

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай № 327

хэсгийн 3 дахь заалт, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12 дахь хэсгийг баримтлан ЗАРЛИГ БОЛГОХ нь:

1. Монгол судлалыг дэмжих сан байгуулж ажиллуулахыг Монгол Улсын Засгийн газар (Ерөнхий сайд С.Батболд)-т чиглэл болгосугай.

2. Гадаадын монгол судлаачдыг бэлтгэх, мэргэшүүлэх зорилгоор докторын судалгаа-сургалтыг зохион байгуулахыг Монгол Улсын Шинжлэх ухааны академид зөвлөмж болгосугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧ ЦАХИАГИЙН ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД СҮХБААТАРЫН БАТБОЛД
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2011 оны 11 дүгээр Улаанбаатар сарын 16-ны өдөр Дугаар 327 хот

Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүн батлах тухай

Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн 6.4-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. “Засгийн газрын комисс, хороо, үндэсний зөвлөл, ажлын хэсгийн бүрэлдэхүүний тухай” Засгийн газрын 2009 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн 82 дугаар тогтоолын 21 дүгээр хавсралтаар баталсан Мэргэжлийн боловсрол, сургалтын үндэсний зөвлөлийн бүрэлдэхүүнийг хавсралт ёсоор өөрчлөн баталсугай. 2. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Тогтоолын хавсралтад нэмэлт оруулах тухай” Засгийн газрын 2009 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн 196 дугаар тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.БАТБОЛД
БОЛОВСРОЛ, СОЁЛ, ШИНЖЛЭХ УХААНЫ САЙД Ё.ОТГОНБАЯР
МЭРГЭЖЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ҮНДЭСНИЙ ЗӨВЛӨЛ

Дарга -Монгол Улсын Шадар сайд

Орлогч дарга -Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал (тохиролцсоноор)

Гишүүд: -Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Эрдэс баялаг, эрчим хүчний яамны Төрийн нарийн бичгийн дарга;

-Сангийн яамны Төсвийн бодлогын газрын дарга;

-Зэвсэгт хүчний Жанжин штабын дэд дарга;

-Үндэсний хөгжил, шинэтгэлийн хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга;

-Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимын Бизнес, гадаад худалдаа, сургалт, судалгааны газрын дарга (тохиролцсоноор);

-Монголын үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын барилгачдын холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Монголын хүнсчдийн холбооны ерөнхийлөгч (тохиролцсоноор);

-Бизнесийн зөвлөлийн дэд захирал (тохиролцсоноор);

-Монголын уул уурхайн ассоциацийн бодлогын шинжээч (тохиролцсоноор);

-Техникийн болон мэргэжлийн сургуулиудын холбооны тэргүүн (тохиролцсоноор);

Нарийн бичгийн дарга -Мэргэжлийн боловсрол, сургалтын газрын дарга

Засгийн газрын 2011 оны 327 дугаар тогтоолын хавсралт Засгийн газрын 2009 оны 82 дугаар тогтоолын 21 дүгээр хавсралт

Төрийн мэдээлэл · 2012 · № 5 (722)331–332-р хуудас