Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(776)
— 591 —

Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай № 47

ахуйн шаардлага хангаагүй, аваар осол гарах, иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох эрсдэлтэй болсон далд уурхайн талаар авах арга хэмжээний тухай саналыг шалгалтын дүнгийн хамт 2013 оны I улиралд багтаан Засгийн газарт танилцуулахыг Монгол Улсын Шадар сайд Д.Тэрбишдагва, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

2. Налайхын нүүрсний ордын үйлдвэрлэлийн ач холбогдол бүхий нөөцийг тодруулан тогтоосны үндсэн дээр стандартад нийцсэн техник, технологи бүхий далд уурхайг байгуулах боломжийг судалж зохих журмын дагуу шийдвэрлэхийг Уул уурхайн сайд Д.Ганхуягт даалгасугай.

3. Налайхын нүүрсний ордод нүүрс олборлосны улмаас эвдэрсэн газарт нөхөн сэргээлт хийлгэх асуудлыг зохих журмын дагуу зохион байгуулан энэ талаар шат дараалсан арга хэмжээ авахыг Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюун, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

4. Налайх дүүрэгт хувиараа нүүрс олборлож байсан, ажилгүй болж байгаа иргэдийг хөдөлмөр эрхлэлтийн сургалтад хамруулж, ажлын байраар хангах талаар холбогдох арга хэмжээ авахыг Хөдөлмөрийн сайд Я.Санжмятав, Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нарт даалгасугай.

5. Энэ тогтоол гарсантай холбогдуулан “Налайхын нүүрсийг хувиараа ашиглаж байгаа иргэдийн үйл ажиллагааг зохицуулах тухай” Засгийн газрын 2008 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 89 дүгээр тогтоолыг хүчингүй болсонд тооцсугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
УУЛ УУРХАЙН САЙД Д.ГАНХУЯГ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар Улаанбаатар сарын 7-ны өдөр Дугаар 47 хот

Тооны дээд хязгаар, мөнгөн төлбөрийн хэмжээ тогтоох тухай

Монгол Улсын иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 5, 8 дахь хэсэг, Улсын Их Хурлын 2009 оны 33 дугаар тогтоолыг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

Төрийн мэдээлэл · 2013 · № 11 (776)591-р хуудас