Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 11
(776)
— 590 —

Налайхын нүүрсний ордод хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн аюулгүй ажиллагааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай № 43

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГ 2013 оны 03 дугаар Улаанбаатар сарын 04-ний өдөр Дугаар 31 хот

Зарим хүмүүсийг шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1, Шүүхийн тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.4, 32.6, 58 дугаар зүйлийн 58.1.2 дахь заалтыг тус тус үндэслэн ЗАРЛИГ болгох нь: 1. Банзайн Манлайбаатарыг Дархан-Уул аймаг дахь сум дундын шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Загдаагийн Болдбаатарыг Баянхонгор аймаг дахь сум дундын шүүхийн шүүгчийн, Эрдэнэбилэгийн Оюун- Эрдэнийг Өмнөговь аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгчийн, Чадраабалын Батчимэг, Галбадрахын Солонго нарыг Өмнөговь аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн шүүгчийн, Мянгаагийн Баясгаланг Нийслэлийн Баянгол дүүргийн шүүхийн шүүгчийн, Сэлэнгийн Батгэрэлийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхийн шүүгчийн албан тушаалд тус тус томилсугай. 2. Доржийн Нямыг Завхан аймаг дахь сум дундын 1 дүгээр шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн, Дамдинсүрэнгийн Оюунбатыг Нийслэлийн Багануур дүүргийн шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн албан тушаалд тус тус улируулан томилсугай.

МОНГОЛ УЛСЫН ЦАХИАГИЙН ЕРӨНХИЙЛӨГЧ ЭЛБЭГДОРЖ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 2 дугаар Улаанбаатар сарын 2-ны өдөр Дугаар 43 хот Налайхын нүүрсний ордод хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн аюулгүй ажиллагааг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай

Налайхын нүүрсний ордод хувиараа нүүрс олборлож байгаа иргэдийн эрүүл мэнд, амь нас хохирох явдлыг таслан зогсоох зорилгоор Газрын хэвлийн тухай хуулийн 6.2, Ашигт малтмалын тухай хуулийн 3.2, 9.1.1, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 21.1.4, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн 11.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. Налайхын нүүрсний ордын далд уурхай (ам, цооног)-д нэгдсэн шалгалтыг явуулж, дүгнэлт гарган хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл

Төрийн мэдээлэл · 2013 · № 11 (776)590-р хуудас