Монгол Улсын Их Хурал
ТӨРИЙН
МЭДЭЭЛЭЛ
(ХУУЛЬ, ТОГТООЛ, ЗАРЛИГ)
№ 9
(774)
— 558 —

Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай № 19

МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ 2013 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 19 хот

Хөнгөлөлтийн хэмжээг тогтоох тухай

Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.1.2, 5.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1. Ахмадын зориулалттай амралт, сувиллын газарт ахмад настан хөнгөлөлттэй үнээр амарч сувилуулах хугацааг 10 хүртэлх хоногоор, эрхийн бичгийн нэг ор хоногт нийгмийн халамжийн сангаас олгох хөнгөлөлтийн хэмжээг 15000 төгрөгөөр тус тус тогтоосугай. 2. Үнэ, тариф болон амьжиргааны өртгийн өөрчлөлттэй уялдуулан ахмадын амралт, сувиллын эрхийн бичгийн үнийн хөнгөлөлтийн хэмжээнд тухай бүр өөрчлөлт оруулах талаар санал боловсруулан Засгийн газарт оруулж байхыг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэд даалгасугай.

3. Энэ тогтоолыг 2013 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсүгэй.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.АЛТАНХУЯГ
ХҮН АМЫН ХӨГЖИЛ, НИЙГМИЙН ХАМГААЛЛЫН САЙД С.ЭРДЭНЭ
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ТОГТООЛ

2013 оны 1 дүгээр Улаанбаатар сарын 19-ний өдөр Дугаар 20 хот

Журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийн 5.2-т заасныг үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь: 1. “Журам батлах тухай” Засгийн газрын 2012 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 185 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар баталсан “Ахмад настанд тусламж, хөнгөлөлт үзүүлэх журам”-ын 2 дахь хэсэгт дор дурдсан агуулга бүхий 2.23, 2.24 дэх заалт нэмсүгэй:

Төрийн мэдээлэл · 2013 · № 9 (774)558-р хуудас